Жоли НҮБ-ын тусгай элчээс буулаа

Хуучирсан мэдээ: 2022.12.17-нд нийтлэгдсэн

Жоли НҮБ-ын тусгай элчээс буулаа

Жоли НҮБ-ын тусгай элчээс буулаа

Холливудын нэрт жүжигчин Анжелина Жоли НҮБ-ын Дээд  комиссарын удирдлагын дүрвэгсдийн асуудал хариуцсан тусгай элчээс буулаа. Тэрбээр тусгай элчээс буусан ч хүмүүнлэгийн идэвхтэн хэвээр үлдэнэ гэдгээ мэдэгджээ.

Жоли НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн комиссарт 21 жил ажиллахдаа 60 гаруй хээрийн үүрэг гүйцэтгэсэн байна. Жоли НҮБ-ын тусгай элчээр 2012 оноос хойш ажиллажээ.

Энэ жил тэрээр дайнд нэрвэгдсэн Йемен, Украинд айлчилж, дүрвэгсэдтэй уулзсан.

НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссар Филиппо Гранди дүрвэгсэд болон дүрвэхээс өөр аргагүйд хүрсэн хүмүүсийн төлөө хийсэн бүхэнд нь Жолид талархал илэрхийлэв.

Тэрбээр НҮБ-ын Дүрвэгсдийн комиссын тооцоолсноор дайн, хүчирхийлэл, мөргөлдөөнд өртөн гэр орноо орхин дүрвэсэн ийм олон хүн урьд өмнө дэохийд байгаагүй гэв.

Одоогоор дэлхий даяар 100 сая гаруй хүн эх орноосоо дүрвэсэн гэсэн тооцоо бий.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж