Беларусийн Батлан хамгаалахын сайд Виктор Хренин, ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу нар ирэх Даваа гаригт (2022.12.19) болох гэж буй Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко, Оросын дарангуйлагч Владимир Путин нарын хэлэлцээнд оролцоно. Энэ тухай Беларусийн Батлан хамгаалахын сайдын олон улсын цэргийн хамтын ажиллагаа хариуцсан туслах Валерий Ревенко твиттер хуудсандаа бичжээ. Тэрбээр "Арванхоёрдугаар сарын 19-нд Беларусь болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Минск хотод эдийн засаг, хамтын ажиллагааны хүрээнд хоёр улсын харилцааг гүнзгийрүүлэх зорилгоор хоёр орны үндэстэн дамнасан холбооны аюулгүй байдлын асуудлаар хэлэлцээ хийх төлөвтэй байна. Хэлэлцээнд Беларусь, ОХУ-ын Батлан хамгаалахын сайд нар оролцоно" гэжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин арванхоёрдугаар сарын 19-нд Засгийн газрын өргөн бүрэлдэхүүнтэй Минскт айлчлахаар төлөвлөж байна.
Айлчлалаар эхлээд бүх сайд нартай уулзах, дараа нь Лукашенко, Путин хоёрын ганцаарчилсан уулзалт, дараа нь хэвлэлийн бага хурал хийхээр төлөвлөжээ.
Талууд "өмнө нь батлагдсан холбоотны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх үйл явц", ялангуяа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, "импортыг орлохыг чухалчилсан" хамтарсан төслүүд, эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэнэ.
Арванхоёрдугаар сарын эхээр ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Минскт айлчилсан. Дараа нь цэргийн салбарт бүс нутгийн аюулгүй байдлын хамтарсан хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хэлэлцээрт Беларусь улстай гарын үсэг зурсан. Үүний зэрэгцээ Путин, Лукашенко нар ирэх арванхоёрдугаар сард уулзахаар тохиролцсон гэх мэдээлэл гарсан.
ЭХ СУРВАЛЖ: UKRAINSKA PRAVDA
Холбоотой мэдээ