Х.Нямбаатар сайд иргэдийг жагсаалаа өндөрлөхийг хүсэв

Хуучирсан мэдээ: 2022.12.16-нд нийтлэгдсэн

Х.Нямбаатар сайд иргэдийг жагсаалаа өндөрлөхийг хүсэв

Х.Нямбаатар сайд иргэдийг жагсаалаа өндөрлөхийг хүсэв

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр /2022.12.16/ орой Сүхбаатарын талбайд жагсч буй иргэдтэй уулзлаа.


Тэрбээр "Ердийн горим гэдэг нь ирэх долоо хоногт Ерөнхийлөгчийн хоригийн хугацаа дуусмагц, "Төрийн мэдээлэл" сэтгүүлд нийтлэгдсэнээс хойш 10 хоногийн дараа сая батлагдсан хуулиуд хэрэгжиж эхэлнэ. Өчигдөр энд сууж байсан иргэдийн төлөөллөөс У.Цогтбаяр тэргүүтэй таван хүнтэй уулзсан. Тэр уулзалтаар ҮАБЗ-ийн тэр оффтейк гэрээ байгуулж гэсэн зөвлөмжийг иргэд олон нийтэд үзүүлэхэд татгалзах зүйлгүй. Та бүхэн хүсэлтээ тавиад Төрийн ордонд орж ирээд үзэж болно" гэсэн. Өнөөдөр ҮАБЗ-ийн улсын нууцтай бусад зөвлөмжийг үзэх боломжгүй ч аж ахуйн зориулалттай нийт есөн зөвлөмжийг үзэж болно. Гэтэл өнөөдөр Төрийн ордонд орж ирээгүй.

Та бүхний тавьсан шаардлагууд маш олон жил хийгээгүй ажлуудыг ил тод болголоо. Бид та бүхний эрүүл мэндэд санаа зовниж байна. Иргэдийн шударга ёсны штабын хэлбэрээр зохион байгуулалттай ажиллаж болохгүй юу. Өнөөдрийн жагсаал цуглаанаа энд хүрээд өндөрлөхийг хүсье.

Олон улсын аудитыг хоёр "Тавантолгой" компанид оруулж, 50 орчим иргэдийг хорьж, мөрдөн шалгаж байна. Олон эд хөрөнгө, дансыг битүүмжилж байна. Мөрдөн шалгах ажлыг нотлох баримтаар хангаж, ээлж дараатай шалгаж байна. Төрийн өмчийн бүх компанид олон улсын аудит оруулж, олон нийтийн компани болгоно гэв. Харин жагсагчдын зүгээс жагсаалаа өндөрлөхгүй гэдэг байр суурийг илэрхийллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ТэнэглэлТэнэглэл
14
ЗөвЗөв
14
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж