ЦЕГ: Найман цагдаа бэртэж, нэгийнх нь хамрын яс хугарсан

Хуучирсан мэдээ: 2022.12.16-нд нийтлэгдсэн

ЦЕГ: Найман цагдаа бэртэж, нэгийнх нь хамрын яс хугарсан

ЦЕГ: Найман цагдаа бэртэж, нэгийнх нь хамрын яс хугарсан

Цагдаагийн ерөнхий газраас өнөөдөр /2022.12.16/ жагсаал цуглааны үеэр болж буй гэмт хэргийн шинжтэй үйлдүүлдийн талаар мэдээлэл хийлээ.


Цагдаагийн алба хаагчид хэдийгээр бүртгэлгүй жагсаал цуглаан зохион байгуулах нь хориотой хэдий ч иргэдийнхээ үзэл бодлоо илэрхийлэх эрхэнд хүндэтгэлтэй хандаж, хуульд заасан чиг үүргийнхээ дагуу иргэдийг хамгаалан ажиллаж байна.

Энэ хугацаанд гэмт хэргийн шинжтэй 14 мэдээлэл бүртгэгдсэн. Үүнээс яллагдагчаар татна хэрэг үүсгэх саналтай нэг, хэрэг нээж шалгаж байгаа тав, гэмт хэргийн шинжгүй найман бүртгэл мэдээлэл иржээ.

Мөн Зөрчлийн шинжтэй 28 мэдээлэл бүртгэгдэж, 25-ыг нь шийдвэрлэж, гурвыг нь шалгаж байна. Цагдаагийн байгууллагаас жагсаалын үеэр албадан  саатуулсан, цагдан хорьсон тохиолдол байхгүй гэв.

Төв талбайн жагсаал цуглаанд өдөр дунджаар 800-2500 орчим иргэн жагсаалд оролцсон. Энэ оны арванхоёрдугаар сарын 8-наас эхлэн давхардсан тоогоор 56 иргэн суулт зохион байгуулахад оролцжээ.

Жагсагчдыг эрүүл мэнд, аюулгүй байдлаа хангах, бага насны хүүхдийг жагсаал цуглаанд оролцуулахгүй байх зөвлөмжийг ХЭҮК-той хамтран хэвлэл мэдээллийн байгууллага болон тухайн газар оронд чанга яригчаар тасралтгүй хүргэн ажиллаж байна. Гэсэн хэдий ч жагсаалд оролцогчдоос морь мал, амьтан авч ирэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэж бусдыг хууль бус үйлдэлд өдөөн хатгах, өөрийгөө шатаах зэрэг үйлдэл гарсаар байна. Нийт 15 иргэнд холбогдох хэргийг шалгаж, найман иргэнийг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга Н.Лхагвасайхан:

-Жагсаал цуглаан тайван байдлаар эхэлсэн ч зорилго өөрчлөгдөж, харанхуй болсон үед жагсагчдын зүгээс Төрийн ордон руу дайрах, талбай дээрх гацуурыг шатаах, цагдаагийн алба хаагчид руу эсэргүүцэл үзүүлэх асуудал гарсан.

Жагсаал цуглааны үеэр жагсагчид чулуу болон гарын доорх бусад материалыг ашиглаж, эсэргүүцсэн. Тэр үеэр цагдаагийн найман алба хаагч бэртэж гэмтэн, нэг алба хаагч ноцтой бэртсэн буюу хамрын яс нь хугарч эмнэлэгт эмчлэгдэж байна. Иргэдийн зүгээс бэртсэн гэсэн гомдол мэдээлэл ирээгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
6
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
2
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж