"Рио Тинто” компани “Туркойс Хилл Ресурс”-ыг худалдан авлаа

Хуучирсан мэдээ: 2022.12.16-нд нийтлэгдсэн

"Рио Тинто” компани “Туркойс Хилл Ресурс”-ыг худалдан авлаа

"Рио Тинто” компани “Туркойс Хилл Ресурс”-ыг худалдан авлаа

“Рио Тинто” компани “Туркойс Хилл Ресурс" компанийг нэгтгэх үйл явц эцэслэгдлээ. Ингэснээр "Оюу толгой" компани Монгол Улсын Засгийн газар 34 хувь, "Рио Тинто" 66 хувь гэсэн эзэмшлийн энгийн бүтэцтэй болж байна.

Канадын Юконы дээд шүүхээс холбогдох зөвшөөрлүүдийг олгосноор 12 дугаар сарын 16-ны өдөр "Рио Тинто" компани “Туркойс Хилл Ресурс”-ын үлдсэн 49 хувийг худалдан авах 3.1 тэрбум ам.долларын арилжааг хийж дуусгасан байна.

Энэ талаар "Рио Тинто"-гийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм “Оюу толгой нь Монгол Улс, "Рио Тинто"-гийн хувьд урт хугацаанд үнэ цэнээ өгөх онцгой төсөл. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Засгийн газар болон "Рио Тинто"-той хамтарч "Оюутолгой"-г дэлхийн хэмжээний уурхай болгоход хамтран зүтгэсэн “Туркойс Хилл Ресурс”-ын багт баярлалаа” гэв.

Мөн "Рио Тинто"-гийн Зэсийн группийн Гүйцэтгэх захирал Б.Болд “Одоо бид Монголын Засгийн газартай хамтран "Оюутолгой"-н тогтвортой үйлдвэрлэлд хүрэх ажлаа засаглал, хувь эзэмшлийн илүү энгийн, үр өгөөжтэй бүтцээр урагшлуулахад анхаарна. Мөн “Туркойс Хилл Ресурс”-ыг худалдан авсан нь манай Зэсийн групп хүн төрөлхтний хөгжил дэвшилд нэн хэрэгцээтэй түүхий эдийг үйлдвэрлэж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилгод чухал дэмжлэг болж байна” гэж онцлов.

Үүнээс гадна "Оюутолгой" төслийн хувьцаа эзэмшигчид буюу "Рио Тинто", "Эрдэнэс Оюутолгой", улмаар Засгийн газар хооронд мэдээлэл солилцоо хялбаршиж, ил тод байдал, төслийн хяналт сайжирна гэж үзэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж