Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо "Энконта" таурын гуравдугаар байр дөрвөн давхарт гал гарч байна гэсэн дуудлагыг өнөөдөр 10:21 цагт хүлээн авчээ. Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ГТУА 14 дүгээр ангийн алба хаагчид хүрэлцэн очиж галын нэг цагийн дотор бүрэн унтрааж ажилласан байна.
Тодруулбал, 16 давхар барилгын зургаан давхарт гал тогооны өрөөнд гал гарч агааржуултын хоолойгоор дамжин давхарууд руу утаажилт үүссэн байсныг 11:18 цагт галын тархалтыг зогсоож, 11:26 цагт бүрэн унтрааж, утаажилтын бүсээс 15 иргэнийг гаргаж амь насыг нь авран хамгаалсан байна.
Холбоотой мэдээ