Иран улсын иргэн Афшин Эсмаил Гадерзаде дэлхийн хамгийн намхан хүнээр албан ёсоор нэрлэгдэв. Тэрбээр 20 настай бөгөөд 65 см өндөр. Дубай дахь Геннисийн амжилтын бүртгэлийн газар түүнийг албан ёсоор бүртгэхээсээ өмнө гурав дахин хэмжиж шалгажээ.
“Геннисийн гэр бүлийн гишүүн болно гэдэг зүүд мөрөөдөл шиг л байна. Би заримдаа арай хийж л үүнд итгэдэг. Нэг л өглөө сэрэхэд бүх дэлхий чамайг хэн гэдгийг мэддэг болсон байна гээд төсөөлөөч. Энэ бол ид шид” гэж тэр хэлжээ.
Өөрт тохирсон хувцас олох нь 20 настай залуугийн хувьд бас нэгэн сорилт болдог. Хүүхдийн хувцас өмссөнөөс захиалгаар хийлгэсэн нь дээр гэж тэр үздэг.
Тэр “Том&Жерри” үзэх дуртай. Бас бүжиглэх, хөл бөмбөг тоглох дуртай. Түүний инстаграм хуудас олон мянган шүтэн бишрэгчтэй. Гэвч олон цагаар гар утас ашиглахад хэцүү байдаг тул инстаграм хуудсаа хөтлөхөд нь тусладаг найз түүнд бий. Бие галбираасаа болоод тэр олон хэцүү зүйлийг туулсан. Тухайлбал, тэр саяхан л нэрээ бичиж сурсан гэдгийг аав нь хэллээ. Бие нь сул дорой, байнга эмчилгээнд ордогоосоо болоод тэр сургуульд сурч чадаагүй аж. Мөн ажилд ороход хүндрэлтэй байдаг тул эм, эмчилгээний мөнгө нь тасалддаг тухай эцэг эх нь хэлсэн юм. Гэхдээ одоо Геннисийн амжилтад бүртгүүлсэн учраас нь гэр бүлдээ тус болж магадгүй гэж Афшин бодож байна.
Эх сурвалж: PEOPLE
Холбоотой мэдээ