2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр энгийн арилжаагаар 38 хувьцаат компанийн 341,092,737 төгрөгийн үнийн дүн бүхий 951,293 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 18 компанийн хувьцааны ханш өсөж, 13 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Эрчим Баян Өлгий" ХК (BOE +15.00%), "Ган хийц" ХК (GHC +14.87%) болон "Баянгол зочид буудал" ХК (BNG +12.62%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ремикон" ХК (RMC -6.25%), "Махимпекс" ХК (MMX -2.60%) болон "Булигаар" ХК (MBG -1.89%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 20,678 ширхэг нэгж эрхийг 2,845,091 төгрөгөөр, багцын арилжаагаар 1,923,077 ширхэг үнэт цаасыг 280,192,319 төгрөгөөр арилжааллаа.
ТOP-20 индекс 1.12 хувиар өсөж, 36900.68 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,774,540,142,585 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ