Баян-Өлгийн Засаг дарга Д.Бауыржаныг чөлөөлжээ

Хуучирсан мэдээ: 2022.12.16-нд нийтлэгдсэн

Баян-Өлгийн Засаг дарга Д.Бауыржаныг чөлөөлжээ

Баян-Өлгийн Засаг дарга Д.Бауыржаныг чөлөөлжээ

Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Баурыжаныг албан тушаалаас нь чөлөөлжээ. Тэрбээр энэ сарын эхээр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлт гарган, Ерөнхий сайдад хүргүүлж байгаагаа мэдэгдсэн юм.

Баян-Өлгий аймгийн Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд аймгийн Засаг даргын орлогч Х.Арманд ажил үүргийг үргэлжлүүлэх аж.

Сануулахад, Баян-Өлгий аймгийн Засаг дарга асан Д.Бауыржан  чөлөөлөгдөх хүсэлт гаргасан шалтгаанаа “УИХ-аас баталсан Хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлэхийн төлөө амь биеэ хайрлалгүй зүтгэлээ. Хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлэхийн тулд Засаг даргын орлогч, мөн Засаг даргын зөвлөхийг чөлөөлсөн.

Гэтэл хуулийг хэрэгжүүлснийхээ төлөө аймгийн Газрын харилцаа хот байгуулалтын газрын дарга Н.Болатыг чөлөөлөх, 2003 оноос  хамт ажиллаж ирсэн Ж.Курейныг өнөө, маргаашийн дотор тэтгэвэрт нь гарга гэдэг тулган шаардалт тулгалаа. Хэрвээ энэ хоёрыг чөлөөлөхгүй бол намайг Засаг даргынхаа ажлыг өг гэсэн.

Амьдрал баян, би Засаг даргынхаа суудлыг энэ хоёр эрхмийнхээ суудлаар сольж байгаа.

Эдийн засаг хямралтай, дайнтай үед намынхаа бүлгийг хагалахыг хүсээгүй. Жаахан ч гэсэн ажил хийг гэдэг үүднээс энэ шийдвэрийг гаргаж байгаа.

Гуравт,  эрүүл мэндийн шалтгаан гарсан, эмчлүүлэх шаардлагатай болсон. Чөлөөлөгдөх хүсэлтээ гаргахад  хүнд байсан гэсэн ч ах нарынхаа амьдралыг бодож, залуусыг  бас битгий эвдрээсэй гэдэг үүднээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн” гэж мэдэгдэж байв.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж