Ихэнх нутгаар хүйтний эрч суларна

Хуучирсан мэдээ: 2022.12.17-нд нийтлэгдсэн

Ихэнх нутгаар хүйтний эрч суларна

Ихэнх нутгаар хүйтний эрч суларна

Өнөө, маргаашдаа  говь, тал, хээрийн нутгаар салхи түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэхийг анхааруулж байна.

2022 оны арванхоёрдугаар сарын 16-ны 20 цагаас 17-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан, Тэс, Байдраг голын хөндийгөөр -36…-42 градус, Увс нуурын хотгор болон Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр голын хөндийгөөр -29…-34 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -18…-23 градус, бусад нутгаар -24…-29 градус, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -26…-31 градус, Увс нуурын хотгор, Хүрэнбэлчир орчим, Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр -20…-25 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -14…-19 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3…-8 градус, бусад нутгаар -9…-14 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, ялимгүй цас орно. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -25…-27 градус, өдөртөө -12…-14 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө -26…-28 градус, өдөртөө -14…-16 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө -27…-29 градус, өдөртөө -14…-16 градус хүйтэн байна.

2022 оны арванхоёрдугаар сарын 18-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Арванхоёрдугаар сарын 19-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 20-нд баруун, төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно.

Салхи 18, 21-нд говь, тал, хээрийн нутгаар, 19, 20-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Өдөртөө ихэнх нутгаар хүйтний эрч суларч Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -32…-37 градус, өдөртөө -21…-26 градус,  Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -26…-31 градус, өдөртөө -14…-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай газраар шөнөдөө -11…-16 градус хүйтэн, өдөртөө -4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -17…-22 градус, өдөртөө -7…-12 градус хүйтэн байна.

Эх сурвалж: УЦУОШГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж