ОХУ 200 мянган цэрэг бэлдэж байна

Хуучирсан мэдээ: 2022.12.16-нд нийтлэгдсэн

ОХУ 200 мянган цэрэг бэлдэж байна

ОХУ 200 мянган цэрэг бэлдэж байна

Украины армийн командлагч Валерий Залужный “The economist” сэтгүүлд ярилцлага өгчээ. Тэрбээр ОХУ 200 мянган цэрэг бэлдэж байна гэж хэллээ. “Оросын дайчилгаа үр дүнтэй болсон. Хүмүүс нь тулалдахгүй байгаа гэдэг худлаа. Тэд тулалдах болно.  Тэд зэвсэг хэрэгсэл муутай байж болох ч бидэнд асуудал үүсгэж л таарна. Бидний тооцоолсноор тэдний нөөцөд 1.2-1.5 сая хүн бий. Шинээр 200 мянган цэрэг бэлдэж байна. Тэд Киев рүү дахиад довтлоно гэдэгт би эргэлзэхгүй байна” гэж Залужный ярьжээ.

Он гармагц, эс бол хавар болоход ОХУ Донбассаас юм уу өмнө зүгээс, ер нь Беларусиас ч довтолгоогоо эхлүүлж магадгүй. Эгзэгтэй сарууд айсуйг генерал Залужный, ерөнхийлөгч Зеленский болон бусад албан тушаалтнууд онцолж байна. ОХУ-ын арми дэлхийн хоёрдугаар дайны үеийн адилаар Уралаас цааш хаа нэгтээ шинэ хүчээ нөөж байж болзошгүй. Дайн эхэлснээс хойш ОХУ Үндэсний гвардыг оролцуулалгүйгээр 160 мянга орчим цэрэг татсан гэх мэдээлэл байна.

Түүнчлэн Украинд зэвсэг хэрэгсэл дутагдалтай байгааг Залужный хэлжээ. АНУ-аас илгээхээр яригдаж буй “Patriot” систем нь ихээхэн найдлага төрүүлж буй ч ашиглаж сурахад багагүй хугацаа шаардагдах юм.

Эх сурвалж: UKRAYINSKA PRAVDA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж