Хоёрдахь ЭЕШ-ын дүнг хэл бичгийн шалгалтад тэнцвэл тооцно

Хуучирсан мэдээ: 2022.12.16-нд нийтлэгдсэн

Хоёрдахь ЭЕШ-ын дүнг хэл бичгийн шалгалтад тэнцвэл тооцно

Хоёрдахь ЭЕШ-ын дүнг хэл бичгийн шалгалтад тэнцвэл тооцно

Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар нэмэлт, өөрчлөлт оруулсан “Оюутан элсүүлэх журам”-ын дагуу Элсэлтийн ерөнхий шалгалтыг жилд хоёр удаа авч буй. Тодруулбал, хоёр дахь удаагийн элсэлтийн шалгалтыг өнөөдрөөс ирэх Даваа гариг /2022.12.16-19/ хүртэл авна. Энэ удаагийн шалгалт хэрхэн явагдаж байгаа хэчнээн сурагч хамрагдах талаар Боловсролын үнэлгээний төвөөс тодрууллаа.

БҮТ-өөс өгсөн мэдээллээр, энэ удаагийн шалгуулагчид өмнөх шалгалтын дүн оноогоо ахиулах, дахин их, дээд сургуульд суралцах боломжийг олгож байгаагаараа онцлог байна. Зарим хүн зөвхөн хэл бичгийн шалгалт авч байгаа гэж ойлгож байгаа. Энэ нь ташаа мэдээлэл. Нийт дөрөв хоногийн хугацаанд 11 хичээлээр ерөнхий шалгалт авна. Явцын талаар мэдээллийг одоогоор нэгтгэж дуусаагүй.

Хоёр дахь удаагийн ЭЕШ-д нийт 7334 шалгуулагч бүртгүүлсэн, нийслэлд нийт  таван байршилд шалгалт авч байна.

Цөөн шалгуулагчтай учир монгол хэл бичгийн шалгалтыг элсэлтийн ерөнхий шалгалттай хамт зохион байгуулахаар болсон. Энэ удаагийн шалгалтад зөвхөн ерөнхий боловсролын сургуулийг 2022 болон өмнөх онуудад төгссөн шалгуулагчид орж байгаа. Түүнээс энэ хичээлийн жилд 12 дугаар ангид суралцаж буй суралцагчид орох боломжгүй.

Зарим шалгуулагч монгол хэл бичгийн шалгалтыг 2022 оны зургадугаар сард өгч тэнцсэн учраас дараагийн шалгалтууддаа бэлдэж байгаа.

Гэхдээ шалгалтын хариу гарах үед бусад хичээлд өндөр оноо авсан ч монгол хэл бичгийн шалгалтад тэнцээгүй бол их, дээд сургуульд суралцах боломжгүй. Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх иргэдийн хувьд Монгол Улсад бүрэн дунд боловсрол эзэмшсэн л бол хэдэн жилийн дараа ч шалгалт өгөх эрх нь нээлттэй. Харин гадаадын оронд бүрэн дунд боловсрол эзэмшсэн гадаадын болон монгол иргэн шалгалтад хамрагдах хүсэлтэй бол Боловсролын ерөнхий газарт өөрийн биеэр очиж хичээлүүдийг дүйцүүлэн Боловсролын үнэлгээний төвд хүсэлт өгч шалгалтад хамрагдах боломжтой.

Өнгөрсөн зургадугаар сард зохион байгуулагдсан элсэлтийн ерөнхий шалгалтад босго оноог даваагүй 14 мянга гаруй шалгуулагч бий. Үүнээс 10 мянга гаруй шалгуулагч хамрагдана гэсэн төсөөлөл байсан. Гэхдээ зарим нь шалгалт дахин өгөх хүсэлт гаргаагүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж