Украин: Донецк мужид хамгийн том цохилт хийлээ

Хуучирсан мэдээ: 2022.12.16-нд нийтлэгдсэн

Украин: Донецк мужид хамгийн том цохилт хийлээ

Украин: Донецк мужид хамгийн том цохилт хийлээ

Украины арми өчигдөр /2022.12.15/ өглөө эзлэгдсэн Донецк мужийн төв рүү хамгийн том цохилтыг хийлээ. Өглөөний 07:00 цагт 40 пуужин харвасныг хотын дарга Алексей Кулемзин мэдэгдэв. Одоогоор хэдэн хүн амиа алдсан талаар тодорхой мэдээлэл алга байна.

Түүнчлэн ОХУ-ын арми Херсон руу довтолсноор дайн улам ширүүслээ. Украины арми өнгөрсөн сард дайны үеийн хамгийн чухал амжилтыг үзүүлж, Херсонг хяналтдаа авсан. Тэгвэл сүүлийн 24 цагийн дотор тус хот руу их буу, олон хөөргөх пуужингийн систем, танк, миномёт, нисгэгчгүй нисэх онгоцоор 86 удаагийн цохилт өгчээ. Лхагва гаригт гурван хүн амиа алдаж, 13 хүн шархадсан. Харин Пүрэв гаригт хоёр хүн амиа алдаж, гурван хүн шархадсан гэх мэдээлэл байна. Хохирогчдын дунд сайн дурын ажилтан болон олон улсын байгууллагын шуурхай багийн гишүүн байжээ.

Херсон хотод эрчим хүчний хангамж бүрэн тасраад байна. Орон сууцны барилгаас гадна эрүүл мэнд, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх цэгүүд сүйджээ. Эрчим хүчний хомсдолыг шийдвэрлэх зорилгоор АНУ-аас генератор болон бусад машин техникийг авсан байна. 130 гаруй генератор нийлүүлснийг Киев хотын дарга Виталий Кличко мэдэгдлээ. Бүх тоног төхөөрөмжийг үнэгүй нийлүүлжээ.

Дашрамд дурдахад, Украины ерөнхийлөгч Владимир Зеленский зул сарын баяраар цэргээ гаргаж эхлэхийг Оросоос хүссэн. Гэвч Оросын тал энэхүү энх тайвны шийдлийг няцаасан юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
6
ЗөвЗөв
5
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж