"15 сая төгрөгийн модон гүүрийг тендер шалгаруулалтгүй шууд гэрээгээр барьсан"

Хуучирсан мэдээ: 2022.12.16-нд нийтлэгдсэн

"15 сая төгрөгийн модон гүүрийг тендер шалгаруулалтгүй шууд гэрээгээр барьсан"

"15 сая төгрөгийн модон гүүрийг тендер шалгаруулалтгүй шууд гэрээгээр барьсан"

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын V багийн нутагт орон нутгийн төсвийн зардлаар өндөр өртөг бүхий гүүр барьсан талаар иргэд мэдээлсэн. Тус гүүрийг нийт хэчнээн төгрөгөөр барьсан, тендер шалгаруулалт хийсэн эсэхийг Цэнгэл сумын Засаг даргын тамгын газраас тодрууллаа.

Албаны хүмүүсийн өгсөн мэдээллээр, тус гүүрийг энэ жил буюу есдүгээр сарын 29-нд барьж ашиглалтад оруулсан.

Гүүрийг малын тоо толгойн албан татвараар малчид өөрсдийн хүсэлтээр бариулсан байна.

Шар булгийн гүүрийг орон нутгийн хөгжлийн сангийн 15 сая төгрөгийн хөрөнгөөр “Сумдайраг малчин хөгжил” хоршоо тендер шалгаруулалтгүй шууд гэрээгээр барьсан гэлээ. Модон гүүрийн даац нь таван тонн, урт нь долоон метр, өргөн нь 3.3 метр, хашлага нь нэг метр аж. Мөн гүүр нь хоёр талдаа тус бүр 20 метр урт сайжруулсан шороон замтай байна.

Цэнгэл сумын ЗДТГ-аас өгсөн тайлбарт гүүрийн бүтээн байгуулалтын төсөв 15 сая төгрөгөөр зөвхөн модон гүүр бариагүй. Тулгуур хэсгийн 1.5 метр гүн ухаж, найман ширхэг багана байршуулсан бөгөөд гадна талаар нь гоёлын чулуугааар бүрсэн бөгөөд 12 ширхэг дам нуруутай гэсэн юм.

Тиймээс малчид өөрсдийн татварын мөнгөөр орон нутагтаа санал тавьсны дагуу гүүрийг барьсан учир гомдол гаргасан хүн байхгүй гэдгийг онцоллоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХахаХаха
11
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж