"The Hu" хамтлаг ирэх онд "Hellfest" фестивальд оролцоно

Хуучирсан мэдээ: 2022.12.16-нд нийтлэгдсэн

"The Hu" хамтлаг ирэх онд "Hellfest" фестивальд оролцоно

"The Hu" хамтлаг ирэх онд "Hellfest" фестивальд оролцоно

"The Hu" хамтлаг энэ жилийн сүүлийн аялан тоглолтоо хийхээр Европыг зорьсон. Тэдний Европ дахь аялан тоглолт аравдугаар сарын 26-наас эхэлж, хуваарь нь энэ оныг дуустал гарсан. Тус хамтлагийнхан 2023 оны зургадугаар сарын 15-18 өдрүүдэд болох хүнд метал рок хөгжмийн "Hellfest" фестивальд оролцохоор болжээ.

Уг фестивалийг 2006 оноос хойш жил бүр зохион байгуулдаг бөгөөд өнгөрсөн жилийн хувьд фестиваль нь долоо хоног үргэлжилж, 350 хамтлаг оролцсон байна. Фестивалийг өдөрт 60 мянган хүн үзэж байсан. Өнгөрсөн 2020, 2021 оны фестиваль нь цар тахлын улмаас цуцлагдсан. Харин энэ жил "Metallica", "Korn", "Deftones", "Volbeat", "Judas Priest", "The Offspring", "Deep Purple", "Scropions", "Nine Inch Nails", "Guns N’Roses", "Alice Cooper", "Sabaton, Ministry", "Bad Religion", "Nightwish", "Airbourne", "Doro, Epica" гэх мэт 179 хамтлаг оролцох гэнэ.

Монголын "The Hu” хамтлаг /2022.11.25/ Франц улсын нийслэл Парис хотод байх НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага ЮНЕСКО-гийн хүндэт шагнал болох дэлхийн энх тайвны албан ёсны элч хамтлаг болсон.

Тэд ингэснээр дэлхийн рок хөгжмийн урсгалаас анхны хамтлаг, Азиас хоёр дахь хамтлаг болж байна.

"The Hu" хамтлагийнхан "Rumble of Thunder" нэртэй хоёр дахь цомгоо худалдаанд гаргаад буй. Шинэ цомогт "Учиртай гурав", "Шихихутаг", "Татар дайчин", "Хар аянга", "Байгаль эх" гэх мэт нийт 13 дуу багтсан. Хамтлагийн залуус 2016 онд байгуулагдсанаасаа хойш богино хугацаанд олон улсад танигдаж чадсан Монголын амжилттай хамтлаг. Хамтлагийн гаргасан дуу бүхэн "Youtube"-д өндөр хандалт авч, дэлхийд эх орныхоо нэрийг цуурайтуулж явна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж