Тайландын гүнж ухаан алдаж, эмнэлэгт хүргэгджээ

Хуучирсан мэдээ: 2022.12.16-нд нийтлэгдсэн

Тайландын гүнж ухаан алдаж, эмнэлэгт хүргэгджээ

Тайландын гүнж ухаан алдаж, эмнэлэгт хүргэгджээ

Тайландын гүнж Бажракитиябха зүрхний өвчний улмаас эмнэлэгт хүргэгджээ. Түүний биеийн байдал тогтвортой байгаа талаар Тайландын хааны ордноос өнгөрсөн Пүрэв гаригт мэдэгдсэн байна.

Тус мэдэгдэлд дурдсанаар, өдгөө 44 настай гүнж Бангкокийн зүүн хойд нутгийн Нахон Ратчасима мужид өнгөрсөн Лхагва гаригийн өглөө ухаан алдаж, орон нутгийн эмнэлэгт хүргэгджээ. “Чулалонгкорн” эмнэлэгт эмчлүүлж байсан гүнжийн биеийн байдал тогтворжсоны дараа нисдэг тэргээр Бангкок руу авчирсан байна.

Гүнж армиас зохион байгуулдаг аварга шалгаруулах тэмцээнд нохойгоо бэлтгэж байгаад ухаан алдан унажээ. Бажракитиябха гүнж нь Маха Важиралонгкорн хааны ууган охин боловч хаан ширээг залгамжлагч биш юм. Учир нь хаан ширээ эрэгтэй өв залгамжлагчид дамждаг байна.

Австри дахь Тайландын Элчин сайдаар ажиллаж байсан тэрбээр НҮБ-тай хамтран эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр олон төсөл хэрэгжүүлжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж