Украинаас ирсэн бэлэг дэлбэрчээ

Хуучирсан мэдээ: 2022.12.16-нд нийтлэгдсэн

Украинаас ирсэн бэлэг дэлбэрчээ

Украинаас ирсэн бэлэг дэлбэрчээ

Польшийн цагдаагийн дарга Ярослов Шимчик энэ сарын 11, 12-ны өдөр Украинд айлчлахдаа нэгэн албан тушаалтнаас бэлэг авчээ. Энэ нь Украины цагдаа, онцгой байдлын албаны дарга нарын нэгнийх нь бэлэг аж. Уг бэлгээ Лхагва гаригт Варшав дахь төв оффистоо нээсэн. Гэтэл бэлэг дэлбэрч, цагдаагийн дарга хөнгөн гэмтэл авсан тул эмнэлэгт хүргэгджээ. Дэлбэрэлт орон нутгийн цагаар өглөө 07:50-д болжээ.

Тухайн илгээмж дотор яг юу байсан нь тодорхойгүй байна. Гранат дэлбэлэгч байж магадгүй гэж таамаглав. Польшийн талаас тайлбар хүссэн ч Украин ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна. Штабын байранд байсан энгийн ажилтан шархадсан ч эмнэлэгт хэвтэх шаардлагагүй гэж Польшийн Дотоод хэргийн яамнаас мэдэгдлээ.

Украины Европ дахь Элчин сайдын яамдуудад хэд хэдэн удаа сэжигтэй илгээмж ирсэн. Тодруулбал, Унгар, Нидерланд, Польш, Хорват, Итали, Австри зэрэг улс дахь Элчин сайдын яамдууд, мөн Неаполь, Краков дахь Ерөнхий консулын газрууд сэжигтэй илгээмж хүлээж авчээ. Тиймээс Украин улс хилийн чанад дахь бүх дипломат төлөөлөгчийн газруудаа өндөржүүлсэн хамгаалалтад оруулахыг шаардсан юм.

Эх сурвалж: BBC, CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж