УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд өнөөдөр “бөмбөг тэсэлнэ”

Хуучирсан мэдээ: 2022.12.16-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд өнөөдөр “бөмбөг тэсэлнэ”

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд өнөөдөр “бөмбөг тэсэлнэ”

Нүүрсний хулгайн хэрэгт сэжиглэгдсэндээ уурссан УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд өдөр бүр хэвлэлийн хурал хийж, нүүрсний жинхэнэ хулгайч нар Төрийн ордонд, Засгийн газарт байгаа шүү гэж сануулахын хажуугаар нэр ч зарлах болсон. Харин өнөөдөр /2022.12.16/ “бөмбөг тэсэлнэ”. Тэрбээр өчигдөр УИХ-ын чуулганы хуралдаанд оролцох үеэрээ “Эрдэнэс Тавантолгой" дээр онц байдал тогтоохыг эсэргүүцсэн Засгийн газрын зургаан гишүүний нэрийг зарлахаа мэдэгдсэн юм.

Энэ талаар УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд “”Эрдэнэс Тавантолгой” ХК-д онц байдал тогтооё гэхэд манай Засгийн газрын 5-6 гишүүн тогтоохгүй гээд хамгаалсан гэсэн. Хулгайгаа л нуух гэж байгаа биз дээ. Одоо энийг бид маргааш зарлана, шалгуулна. Зүгээр гэмгүй нөхдүүдийг нийгэмд, олны дунд аваачиж яллаад гарна гэж байгаа бол эндүүрэл шүү. Уучлаарай, УИХ дотор байгаа болон байхгүй 500 гаруй хүн гадуур бий. Хүний өөрийн намын. Эд нарын идсэн уусан тухай мэдээллүүдийг хүмүүс бидэнд өгч байна. Идэж уусныг нь зарлаад өгнө. Шалгаад, тогтоогоод өг гэж АТГ-г басамжилж байгаа юм шиг.

Бэлэн мөнгө нь гэрт нь багтахаа больчихоод алтаар авч хурааж байна гэж байгаа шүү дээ. Энэ худлаа биш шүү. Энэ бол хуулийнхны дунд яригдаж байгаа яриа. Чинбат аа/Улсын ерөнхий прокурорын орлогч/, чи үүнийг мэдэхгүй байна гэж байхгүй. Та нар ийм хүмүүсээ гаргаж ир л дээ.

Хадгаламж зээлийн хоршоод дээр хэний хэдэн төгрөг угаагдаж байгааг та нар бүгд мэдэж байгаа шүү дээ. Яагаад цөөхөн хүний учрыг олж дийлэхгүй байгаа юм бэ. Гудамжинд зогсож буй залуусаас 20 хүн оруулаад гаргахад л юм нь явна даа. Аргыг нь зааж өгөөд, учрыг нь мухарлаад явуулахад болно. Чинхүү сэтгэл байхгүй учраас та нар ийм байдалтай байгаа байхгүй юу. Одоо боль оо. Ингэж авлигатай тэмцэхгүй. Яг тэмцье гэж байгаа бол гудамжинд нүцгэлж буй ард иргэд шиг бүх юмаа тайлж хаяад бүгд шалдан үз. Нэг хэсэг нь хуулиар, албан тушаалаар өөрсдийгөө хамгаалуулсан, нэг хэсэг нь гудамжинд авлигатай тэмцэнэ гэж ярина гэж байхгүй. Төр оршъё гэж байгаа бол. Өнөөдөр бид үүнийг цэгцэлж авахгүй бол дахиад 20 жилийн дараа цусаар уйлаад ч энэ авлигачидтай тэмцэж чадахгүй. Баян, хоосны ялгаа чинь туйлдаа хүрнэ. Тэр цагт энэ улс Энэтхэг шиг кастын систем рүү өөрөө орно” гэж уурссан юм.

Сануулахад, тэрбээр нүүрсний хэрэгт УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан хамаатай, туслахууд нь баригдсан гэдэг мэдээллийг хийсэн бол өчигдөр Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарыг шалгах ёстой гэж байр сууриа илэрхийлсэн юм. Гэхдээ сайд Т.Аюурсайхан "Нүүрсний хэрэгт хамааралгүй, цэвэр гүтгэлгэ. Шанага ч нүүрс аваагүй" гэх тайлбарыг нүүр номын хуудсаараа дамжуулан илэрхийлсэн бол Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар "Хардлагыг мухарлахын тулд цагдаагийн байгууллагад хүсэлт гарган, шалгуулахаар болсон" гэдгээ мэдэгдээд буй.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
66
ЗөвЗөв
7
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж