"Месси биднийг айлгахгүй, бид түүнийг дураар нь дургиулахгүй"

Хуучирсан мэдээ: 2022.12.16-нд нийтлэгдсэн

Катар-2022

"Месси биднийг айлгахгүй, бид түүнийг дураар нь дургиулахгүй"

"Месси биднийг айлгахгүй, бид түүнийг дураар нь дургиулахгүй"

“Катар-2022” ДАШТ өндөрлөхөд ердөө хоёр тоглолт үлджээ. Тэмцээний финал ирэх Ням гаригт болох бөгөөд аваргаа хамгаалагч Францын эсрэг Месситэй Аргентин нүүр тулна. Энэ дэлхийн аваргаар долоон удаагийн алтан бөмбөгийн эзэн Месси гайхалтай байгаа ч Дидье Дешамын залуус түүнийг дураар нь дургиулахгүй гэнэ.

Францын зүүн жигүүрийн хамгаалагч Эрнандез “Хоёр дэлхийн аварга дараалан дэлхийн аваргын финалд тоглоно гэдэг гайхалтай мөч. Бид энэ финалд ялахын төлөө шаргуу хөдөлмөрлөнө. Яг одоо бид нар зөвхөн финалын талаар л бодох хэрэгтэй. Би ядарсан ч хагас шигшээд ялах сайхан байлаа. Харин одоо ирэх Ням гаригтаа зориулан сэргэж байна. Месси биднийг айлгахгүй ээ. Аргентин гайхалтай баг ч бидэнд бэлтгэл хийх хэдэн өдөр байна” гэжээ.

Харин довтлогч Оливье Жиру “Месси бол гайхалтай тамирчин. Түүний замналын хамгийн оргил үдэш бид түүнийг дураар нь дургиулахгүй. Бид энэ тоглолтод ялж, дэлхийн аваргаа хамгаалмаар байна. Бид түүнийг зогсоохын тулд бүхнийг хийнэ. Аргентинд ганц Месси байхгүй. Багийнхаа төлөө гэсэн сэтгэлтэй олон тамирчин бий. Тиймээс тэд хүчирхэг” гэж ярив.

Мөн энэ тэмцээнд гайхалтай байгаа Антуан Гризманн хуучин багийнхаа анд Мессигийн талаар “Бид Аргентины тоглолтыг үзсэн. Бид хэрхэн тоглохоо мэднэ. Тэд бол эсрэг тоглоход хэцүү баг. Гайхалтай ч формтой байгаа. Тэнд ганцхан Месси байхгүй. Түүнийг хүрээлээд олон гайхалтай тамирчид бий. Хүнд тоглолт болно. Цэнгэлдэхэд тэдний дэмжигчид олон байх нь лавтай” гэсэн бол Английн эсрэг гайхалтай гоол оруулж, шигшээ багтаа тус хүргэсэн Орельен Чуамени “Бид сайн хамгаалах ёстой. Бид өөрсдийн чанар чансаагаа харуулах хэрэгтэй. Мэдээж, тэдэнд Месси бий. Гэхдээ түүнтэй хамт тоглох 10 тамирчин нь мөн авьяаслаг. Тиймээс бид үүнд бэлтгэлтэ, түүхийг бүтээх боломжоо ашиглах хэрэгтэй” гэжээ.

Франц хагас шигшээд Марокког буулган авсан бол Аргентин Хорватыг хожсон. Финалд үлдсэн хоёр баг өмнө нь 2018 оны ДАШТ-д учраа таарахад Франц 4-3 гэсэн харьцаатай хожиж байлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж