Борис Жонсон илтгэл тавьж мөнгө олж байна

Хуучирсан мэдээ: 2022.12.16-нд нийтлэгдсэн

Борис Жонсон илтгэл тавьж мөнгө олж байна

Борис Жонсон илтгэл тавьж мөнгө олж байна

Борис Жонсон Их Британийн ерөнхий сайдын албан тушаалаа хүлээлгэж өгөөд гурван сар өнгөрч байна. Олон удаагийн дуулиан шуугиан, цар тахлын хөл хориотой үед үдэшлэг зохион байгуулсан зэрэг шалтгаанаар тэр улс төрийн хүрээллийнхний дэмжлэгийг алдсан.

Есдүгээр сараас хойш тэр дөрвөн ч удаа илтгэл тавьж, нэг сая гаруй фунт стерлинг цуглуулжээ. Тодруулбал, 58 настай Борис Жонсон өнгөрсөн саруудад цагийн 30 мянган фунт стерлинг орчим төлбөртэйгөөр дөрвөн удаагийн илтгэл тавьж, нийт 1,030,782 фунт стерлингтэй болсон байна. Хамгийн өндөр цалин авсан ажил нь Нью-Йорк дахь "Centerview partners" компани дээр тавьсан илтгэл байжээ. Санхүүгийн чиглэлийн уг компанид илтгэл тавиад тэр цагийн 277,724 фунт стерлингээр цалинжсан. Тус компаниас Жонсон болон түүний хоёр ажилтанг унаа, байраар хангажээ. Дараагийн өндөр цалинтай ажил нь Энэтхэгийн "Hindustan times" хэвлэлийнхэнтэй хийсэн "VIP" хүлээн авалт, ярилцлага байв. Үүнийхээ төлөө тэр 261,652 фунт стерлингээр цалинжжээ. Түүнчлэн Лиссабонд болсон "Global summit"-д илтгэл тавиад 215,276 фунт стерлинг, Даатгалын зөвлөлд үг хэлээд 276,130 фунт стерлинг тус тус авсан байна.

Парламентын гишүүнийхээ хувьд тэр орлого, ажилласан цагаа мэдүүлэх шаардлагатай байдаг. Гишүүдийн хамгийн сүүлийн үеийн санхүүгийн тайлангаас дээрх мэдээлэл тодорхой болжээ.

Эх сурвалж: SCMP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж