Цуут аварга Шохэй Оно зодог тайлж, дасгалжуулагч боллоо

Хуучирсан мэдээ: 2022.12.15-нд нийтлэгдсэн

Цуут аварга Шохэй Оно зодог тайлж, дасгалжуулагч боллоо

Цуут аварга Шохэй Оно зодог тайлж, дасгалжуулагч боллоо

Жүдо бөхийн дэлхийн шилдгүүдийн нэг, олимпийн хоёр удаагийн аварга Шохэй Оно зодог тайлж буйгаа зарлалаа. Тэрбээр энэхүү шийдвэрээ өчигдөр/2022.12.14/ албан ёсоор мэдэгдсэн бөгөөд цаашдаа дасгалжуулагчаар ажиллах гэнэ.

Дэлхийн гурван удаагийн аварга Оно хамгийн сүүлд өнгөрөгч дөрөвдүгээр сард Японы аваргад оролцсон ч үүнээс хойш сэтгэл зүй болон бие бялдарын асуудлаас болж тэмцээнд оролцоогүй байсан юм.

Өдгөө 30 настай тэрбээр энэ жил Токиогийн Их дуулга болон Дохад болсон дэлхийн аваргыг өнжсөн билээ.

Оно анх 2013 онд дэлхийн аваргаар тодорч, жүдогийн ертөнцөд дуулиан шуугиантай хөл тавьж байлаа. Японы шигшээ багийн дасгалжуулагч асан Косэй Иноуэ түүнийг “Дэлхийн хамгийн шилдэг жүдока” гэж тодорхойлсон удаатай.

Ямагүчи мужаас гаралтай Оно бага сургуулиа төгсөөд хувийн жүдогийн академид элсч, тамирчин болох эхлэлээ тавьсан түүхтэй. Тэрбээр 2014 оны наймдугаар сараас хойш зодог тайлах хүртлээ гадаадын бөхөд ялагдаж үзээгүй гэх сүрдэм үзүүлэлттэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж