Жагсагчид хоёр гэр нэмж барих зөвшөөрөл авчээ

Хуучирсан мэдээ: 2022.12.15-нд нийтлэгдсэн

Жагсагчид хоёр гэр нэмж барих зөвшөөрөл авчээ

Жагсагчид хоёр гэр нэмж барих зөвшөөрөл авчээ

Нүүрсний хулгайг илрүүлэхийг шаардаж, Сүхбаатарын талбайд суулт хийгээд буй н.Самбууням тэргүүтэй жагсагчид өнөөдөр /2022.12.15/ Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга И.Баатархүү болон бусад албаны хүмүүстэй уулзаж, нэмж хоёр гэр барих зөвшөөрөл авчээ.

Жагсагчдад өнгөрсөн Даваа гаригт хоёр гэр барих зөвшөөрөл олгосны дагуу Сүхбаатарын талбайн урд хэсэгт гэрүүдээ барьсан. Харин өнөөдөр нэмж хоёр гэрийн зөвшөөрөл авснаар дөрвөн гэрт байрлах боломж бүрдэж буй аж.

Авлигатай тэмцэх газраас нүүрсний хэрэгт холбогдуулан нэр бүхий 17 албан тушаалтныг зарласан ч тэмцэгчид “Бүх хулгайч нарын нэрийг зарлаж, хариуцлага хүлээлгэсэн цагт Сүхбаатарын талбайгаас явна” гэдгээ мэдэгдээд буй.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж