Сайжруулсан шахмал түлшний чанарыг сайжруулах арга зам сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Тус хэлэлцүүлгийн үеэр илтгэл тавьсан зарим албаны хүмүүсийн байр суурийг хүргэе.
Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны нарийн бичгийн дарга Б.Алтанзул:
-Агаар бохируулагч их үүсвэрийн тооллогын 2022 оны судалгаагаар Улаанбаатар хотод 173 мянган айл өрх болон 20 тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн 173 мянган зуух байна. Мөн 68 аж ахуйн нэгжийн 86 уур үйлдвэрлэгч зуух бий. "Таван толгой түлш" ХХК-ийн үйлдвэрлэж байгаа шахмал түлш 20-30 минут уугиж байж бүрэн шаталт авч байна. Энэ уугих хугацааны шаталтыг түргэн болгох арга хэмжээ авах талаар санал дэвшүүллээ. Олон улсын энэ төрлийн үйлдвэрүүдийн хувьд шаталтыг бага хугацаанд өгөх нэмэлт бүтээгдэхүүнийг хольдог юм байна. Энэ жилийн хувьд Монгол Улсын хэмжээнд агаарын бохирдол буруулах чиглэлээр 20 орчим тэрбум төгрөг зарцуулагдсан. Үүнд орон нутгийн агаарын бохирдол болоод сайжруулсан зуухны хөнгөлөлт орно. Өнөөдрийн байдлаар нийтийн тээврийн бүх автобусанд хяналт шалгалт хийж агаарын бохирдолд үүсгэх хэмжээний зөрчилтэйг нь хотын хөдөлгөөнд орохыг хязгаарлах шийдвэр гарсан. Мөн яндангаа солих шаардлагатай 2446 автомашины эзэн холбогдогчийг тогтоон Тээврийн цагдаагийн албанд хүргүүлээд байна. Энэ төлрийн зөрчилтэй бүх автомашинуудыг хотын хөдөлгөөнд оролцохыг бүрэн хязгаарлана.
Нийслэлийн хувьд 2018 оноос өмнө хүрэн нүүрс хэрэглэж байх үед агаарын бохирдол их байсан. Засгийн газраас үе шаттайгаар арга замуудыг авч 2018 оноос хойш сайжруулсан шахмал түлшийг хэрэглээд байна. Хүрэн нүүрснээс чулуун нүүрс рүү шилжиж байгааг миний хувьд дэвшил гэж харж байгаа юм. Харин сайжруулсан шүлш хэрэглээд агаарын бохирдлыг бүрэн шийдээгүй л байна. Тэгэхээр Монгол Улсын хувьд хүрэн нүүрсний 37 тэрбум тонн нөөцтэй үүний 70 хувь нь доод ангиллын нүүрс байдаг. Тэгэхээр байгаа зүйлдээ төвлөрч агаарын бохирдлоо шийдэх хэрэгтэй. Одоо үе шаттайгаар арга замыг авч байгаа ч цаашид доод ангиллын хүрэн нүүрсийг хагас коксжуулаад шахмал түлш хийвэл одоогийн үр дүнгээс ахиц гарах хамгийн боломжит арга гэж үзэж байна.
Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г. Даваажаргал:
Нийслэлийн гэр хорооллын айл өрхийн хувьд сайжруулсан болон энгийн гэх хоёр зуухыг хэрэглэж байгаа. 2012 оноос эхлэн Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдэд 175 мянга орчим сайжруулсан зуухыг хөнгөлөлттэй үнээр тараасан байдаг. Агаар бохирдуулагч эх үүсвэрийн тооллогоор гэр хорооллын 55 мянган айл өрх сайжруулсан зуух хэрэглэж байна. Өнөөдрийн хэлэлцүүлгээр сайжруулсан түлш энгийн зууханд түлэх ямар байдаг. Мөн сайжруулсан зууханд сайжруулсан түлш түлснээр гарч байгаа бохирдлын агууламжийн өөрчлөлт хэр байна. Таван толгой түлш ХХК-аас гаргаж байгаа сайжруулсан түлшнээс ялгарах бохирдуулагч бодисын агууламжийг илүү бууруулах технологийн туршилт судалгааны ажлуудыг хийсэн. Таван толгой түлш ХХК-ийн үйлдвэрлэж байгаа түлшийг энгийн болон сайжруулсан зууханд ижил хэмжээний түлш түлэхэд, энгийн зууханд хурдан шатаж дуусдаг бол сайжруулсан зууханд нэг цагаар удаан шатаж байна. Яндангаас гарч байгаа агаар бохирдуулагч бодисын хувьд энгийн зуухнаас утаа их гарч байна гэх судалгаа гарсан юм.
Б.Нарангоо
Зочин 2022-12-15 202.9.47.9
pyaz-a yumaa, 20 terbum husaad yamar ur dun garav, irgediig chin suryegiin shinjilgee uguhgui obl ulsdaa nevtruulehgui geed yalgavarlan gaduurhaad ehellee shd,
Чи хэн бэ? Халдварын эмч үү? Малын эмч үү? 2022-12-15 212.112.121.101
Ямар ч сэтгэх, шийдэл гаргах чадваргүй өмхий П…ууд
Зочин 2022-12-15 122.201.31.143
АЛТАНХУЯГ ОХИН ХҮРГЭН ГЭР БҮЛТЭЙГЭЭ УТААНЫ МӨНГИЙГ ХУЛГАЙЛЧИХСАН БИДНМЙ УУШИГОДОО ЯМАРАЭРЭГ АЛГААН-ын АЛТАНХУЯГААС АМЬ.НАСАА
НЭХИЙ.ХӨРӨНГИЙ .НЬ ХУРААА
Зочин 2022-12-15 202.179.25.35
Алтанхуяг ерөнхий сайдаас буугаад 10 жил болсоон хө.
Зочин 2022-12-15 66.181.190.251
enepisda amia horluul taarna
Зочин 2022-12-15 112.72.10.62
Гарт баригдаж, нүдэнд үзэгдэхгүй зүйлд мөнгө салхинд хийсгэчихээд ямар том байна хулгайч. Утаа багассан юм байхгүй харин эсрэгээрээ муухай үнэртэй, удаа их болж байна даа хулнайчуул
Зочин 2022-12-15 202.126.89.238
Утаа нь улам нэмэгдсээр. Дарга нар идэж цусалсаар
Зочин 2022-12-15 203.169.50.236
hudlaa idseer l uu