ОХУ сүүлийн хэдэн өдрийн дотор 60 орчим цэргийн машин техник Беларусь руу илгээжээ. Үүнд Урал ачааны машин, явган цэргийн байлдааны машинууд, түлшний цистернүүд багтаж байна. Телеграмд мэдээлснээр, хоёр ээлжээр машин техникийг тээвэрлэжээ.
Эхний ээлж нь энэ сарын 8-ны өдөр ОХУ-ын Челябинск мужийн Чебаркуль хотоос гараад, 12-ны өдөр Беларусийн Брест мужийн Барановичи дүүргийн Полонка төмөр замын өртөөнд ирсэн. Энэ ээлжээр ОХУ-ын Зэвсэгт хүчний 30-40 ширхэг шинэ Урал машин ирсэн. Эдгээр нь Полонка өртөөнөөс холгүй орших Обуз-Лесновскийн бэлтгэлийн талбай дахь орос цэргүүдэд зориулагдсан байж магадгүй юм.
Хоёр дахь ээлжийн машин техникийг ОХУ-ын Воронеж мужийн Острогожск вокзалаас энэ сарын 11-нд илгээж, 14-ний өдөр Полонка өртөөнд иржээ. Энэ ээлжээр ОХУ-ын Зэвсэгт хүчний гинжит болон дугуйт тээврийн хэрэгсэлтэй нийт 26 вагон ирсэн гэсэн мэдээлэл байна.Үүнд, 20 орчим Урал ачааны машин, шатахууны цистерн, дор хаяж дөрвөн BMP-2 явган цэргийн байлдааны машин багтжээ.
Эх сурвалж: UKRAYINSKA PRAVDA