"Хосолмол зорилгоор ашиглаж болох ачааг буцаагаад Хятад руу хүргэнэ"

Хуучирсан мэдээ: 2022.12.15-нд нийтлэгдсэн

"Хосолмол зорилгоор ашиглаж болох ачааг буцаагаад Хятад руу хүргэнэ"

"Хосолмол зорилгоор ашиглаж болох ачааг буцаагаад Хятад руу хүргэнэ"

“Eznis Airways”-аас Украин руу довтлоход тусалсан гэх асуудлаар мэдээлэл өнөөдөр/2022.12.15/ хийлээ.


“Eznis Airways”-ийн санхүү хариуцсан дэд захирал Э.Золзаяа:

-Манай компанийн талаар гүтгэлэгийн, худлаа мэдээ гарсан учир тайлбар хийх гэж байна. Манай компанийг Орос руу 50 тонн зэвсэг тээвэрлэхээр зэхэж байна гэсэн байсан. Энэ мэдээллийг нэрээ нууцалсан манай нисэхийн салбарт ажиллдаг хүн  мэдээллэсэн гэсэн. Үүнийг бид гүтгэлэгийн чанартай гэж үзэж байна. Манай компани хоёр боинг маягийн зорчигч тээврийн онгоцтой. Харин арваннэгдүгээр сард хосолмол зорилгоор ашиглах “Airbus”-ийг оруулж ирсэн. Бид хэд хэдэн улс руу ачаа тээврийн томилгоо авсан. Томилгоо авч, нислэг үйлдэх зөвшөөрөл авахад 30-60 хоног хүлээдэг. Тэр хоорондоо транзит буюу чартер ачаа үйлдээд эхэлсэн байсан. Харин энэ Оростой холбоотой ачааны талаар ярихад Хятадын үйлдвэрлэгчээс Орос руу ачаа тээвэр хийх хүсэлт хүлээн авсан. Бид мэргэжлийн түвшинд шаардлагын дагуу бүхнийг хийсэн. Гэхдээ Орос руу тээвэрлээгүй байгаа. Учир нь онгоцны түрээслэгч компанийн зүгээс Английн А рэйтэд том даатгалын компаниар үүнийг даатгуулдаг. Нислэг болгоны өмнө даатгалын компаниасаа зөвшөөрөл авдаг. Хятадаас ирсэн ачааныхаа жагсаалтыг даатгалын компани руугаа хүргүүлсэн. Эхлээд бид ачааныхаа жагсаалтыг шалгасан. Тэр нь иргэний зориулалттай, энгийн, аюултай ачаанд орохгүй ачаанууд байгаа. Харин даатгагч компани маань хоёр хоног шалгасан. Хариу нь энд байгаа зарим ачаанууд харахад иргэний ачаа мэт харагдаж байгаа ч хосолмол зорилготой ашиглах боломжтой харагдаж байна. Тиймээс зөвшөөрөл өгөх боломжгүй гэсэн. Тиймээс бид энэ нислэгийг үйлдэхгүй. Нийт 27 тонн ачаа байгаа. Одоо Монголд буучихсан байгаа. Бид ТЕГ, гаалийн газар, мэргэжлийн хяналтад хандсан. Үнэхээр дотор нь юу байгааг нээлттэй шалга гэсэн. Бид зөвшөөрөл авч чадаагүй учир буцаагаад Хятад руу аваачих үүрэгтэй. Бид давхар даатгалын зөвшөөрлөөр л үүнийг Орос руу хүргэнэ гэж Хятадын талдаа хэлчихсэн байсан. Тиймээс бид буцаагаад хүргэнэ. Монголын нисэхийн салбарын хүн нэрээ нууцлан Английн сайтад мэдээ хүргэсэн. Том сайт ч биш. Үүнийг нь Монголын сайтууд орчуулаад сэвсэн. Яагаад дотооддын байгууллагадаа хандаагүй юм бэ? Өнгөцхөн сонсоход ноцтой мэт сонсогдож байгаа. Бид мэдээлэл өгсөн хүмүүсийг олно. Иргэний хуульд ч заалт бий.

-Хичнээн хэмжээний хохирол учирсан бэ?

-Бидний нэр төрд халдсан хэрэг болсон. Хятадын талдаа үүнийгээ тайлбарлаж, эрсдлээ үүрүүлж тээвэрлүүлсэн. Тиймээс бид яг энэ нислэгтэй холбоотой санхүүгийн том эрсдэл үүрэх нь бага. Зэвсэг тээвэрлэсэн гэдэг нь л манай нэр төрд халдсан хэрэг. “Eznis” яагаад Монголын нэрийг бодохгүй ингэдэг юм бэ гэсэн иргэдийн хандлага байна.

-Онгоц “GPS”-ээ унтраасан гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?

“Eznis Airways Cargo” компанийн гүйцэтгэх захирал Д.Оюунгэрэл:

-Транспондер унтраасан гэх асуудал яригдсан. Гэхдээ транспондер унтраагаад агаарын хөлөг явах боломж байхгүй. Зураг гарсан байсан нь олон нийтэд нээлттэй байдаг сайтаас зураг авсан байна лээ. Манайх өөрөө замынхаа мэдээллийг хянаж байдаг дотоод системтэй. Тэр систем дээр транспондер нэг минут, секунд тасраагүй баримт нь бий.

-Ийм мэдээлэл гарах шалтгаан нь юу байсан бэ?

“Eznis Airways”-ийн бизнесийн нэр хүндэд халдах болчимгүй хэн нэгэн хүний үйлдлээс болж улс эх орноо ч эвгүй байдалд оруулчихлаа. Яригдаад байгаа 5 тонн ачаа хаана байгаа нь бүү мэд. Тэр зэр зэвсэг, цэргийн хувцас нь хаана байгаа юм бүү мэд. Арваннэгдүгээр сарын 30-ны өдөр транзит нислэг төлөвлөж байсан ч даатгалын компанитайгаа байгуулсан гэрээний дагуу ачааныхаа дагалдах бичиг баримтыг шүүлгэх ёстой. Таван багц ачааны зарим нь хосолмол зориулалттай буюу иргэний, цэргийн байж болохуйц учир ОХУ руу нэг ч нислэг хийгээгүй. Даатгал үйлчлэхгүй чиглэлд нислэг үйлдэх боломжгүй.

-Цаашдаа ямар арга хэмжээ авах вэ?

-Монгол Улсын нэр хүндэд мөн халдсан үйл явдал боллоо. Тиймээс мэдээг мэдээлсэн “Aviatiansourcenews.com” сайтад гомдол гаргаж, хуулийн хүрээнд арга хэмжээ авна. Бид албан бичиг хүргүүлсэн.

-Олон улсын ачааг Монголын хууль хяналтын байгууллага шалгах боломж бий юу?

Зохих зөвшөөрлийг нь аваад шалгах боломжтой байх. Гэхдээ олон улсын гэрээ, конвенцийн хүрээнд явж байгаа учир ачаа тээвэрлэлтэд юу мөрдөх ёстой тэр л процедуриар явна. Хятадын тал шалгасан илгээгч нь тодорхой, хүлээн авагч нь тодорхой ачаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж