2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр энгийн арилжаагаар 35 хувьцаат компанийн 488,058,637 төгрөгийн үнийн дүн бүхий 2,714,355 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 11 компанийн хувьцааны ханш өсөж, 16 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Ногоон хөгжил үндэсний нэгдэл" ХК (JLT +13.45%), "Талх чихэр" ХК (TCK +9.20%) болон "Мандал Даатгал" ХК (MNDL +4.62%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Могойн гол" ХК (BDL -11.39%), "Хай би ойл" ХК (HBO -9.09%) болон "Ард кредит ББСБ" ХК (ADB -7.47%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 36,529 ширхэг нэгж эрхийг 9,427,315 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 15 ширхэг үнэт цаасыг 1,500,000 төгрөгөөр арилжааллаа.
ТOP-20 индекс 0.54 хувиар буурч, 36492.64 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,727,476,078,635 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ