Францын ерөнхийлөгч Амрабатыг хамгийн шилдэг нь гэжээ

Хуучирсан мэдээ: 2022.12.15-нд нийтлэгдсэн

Катар-2022

Францын ерөнхийлөгч Амрабатыг хамгийн шилдэг нь гэжээ

Францын ерөнхийлөгч Амрабатыг хамгийн шилдэг нь гэжээ

Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон өчигдөр/2022.12.15/ Марокко болон Францын тоглолтыг цэнгэлдэхэд зочилж үзжээ. Тус тоглолтод шигшээ баг нь өрсөлдөгчөө 2-0 гэсэн харьцаатай буулган авсан. Тоглолтын дараа тэрбээр тамирчдынхаа хувцас солих өрөөгөөр орж, баяр хүргэсэн аж. Үүгээр зогсохгүй Мароккогийн тамирчид дээр очиж, тэдэн дундаас Софиан Амрабатыг онцлон “Чи энэ тэмцээний хамгийн шилдэг хагас хамгаалагч” хэмээн урамшуулжээ.

Эммануэль Макроны хөлбөмбөгийн шигшээ багтайгаа их ойр бөгөөд 2018 онд Москвад очиж, шигшээ багаа алтан цом өргөхийг хажуунаас нь харж, дараа нь хувцас солих өрөөнд хамтдаа баяр тэмдэглэж байв.

Харин дэлхийн аваргын анхны ялагдлаа амссан Марокко ирэх Бямба гаригт хүрэл медалийн төлөө Хорватын эсрэг тоглоно. ДАШТ-ий хагас шигшээд шалгарсан анхны Африк тивийн баг болсон тэдний тоглолт үнэхээр таамаг эвдсэн. Марокко энэ дэлхийн аваргаар Хорваттай тэнцэж, Бельги, Канад, Испани, Португалыг хожсон билээ.

Ялангуяа Соифан Амрабат энэ дэлхийн аваргаар гангарсан. Тэрбээр талбайн төвд тун тайван, чадамгай тоглолтыг үзүүлж, эсрэг багийнхаа довтолгоог зогсоож, багийнхаа довтолгоог эхлүүлж байлаа. Өдгөө 26 настай түүний араас хэдийнэ том багууд хөөцөлдөөд эхэлсэн бөгөөд Ливерпүүл, Барселона, ПСЖ, Атлетико Мадридтай нэр холбогддод амжжээ.

Амрабат энэ талаараа “Барселона, Атлетико зэрэг топ клубуудтэй нэр холбогдож байгаадаа баяртай байна. Гэхдээ би Фиорентинагийн тамирчин. Тиймээс клубээ хүндлэх хэрэгтэй. Би багийнхаа ерөнхийлөгчтэй сайн харилцаатай. Надад Диего Симеонегийн арга барил таалагддаг ч Фиорентина ч сайн дасгалжуулагчтай” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж