Монгол дахь бизнесийн голлох танхимуудын нэг Business Council of Mongolia / Монголын бизнесийн зөвлөлийн “Annual Gala New Year” арга хэмжээний “Diamond” спонсороор Худалдаа, хөгжлийн банк ажиллалаа. Өчигдөр болсон тус арга хэмжээнд зөвлөлийн гишүүд, бизнесийн болон улсын байгууллагын 200 гаруй зочид оролцсон юм.
Монголын бизнесийн зөвлөл нь өрсөлдөөнийг дэмжих, олон улсад өрсөлдөх чадвартай бизнесийн орчныг бий болгох, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах зорилготой үйл ажиллагаа явуулдаг. Түүнчлэн дотоодын болон олон улсын бизнесийн байгууллага, компаниуд, элчин сайдын яамд, олон улсын санхүүгийн байгууллагууд (ОУВС, АХБ, Дэлхийн Банк, ЕСБХБ) –аас бүрдсэн 260 гаруй гишүүдтэй юм. Худалдаа, хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга ноён Рандольф Коппа тус зөвлөлийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байна.
Тогтвортой Хөгжилд Хамтдаа
Худалдаа Хөгжлийн Банк