Гвен Стефани 53 насандаа хөл хүнд болжээ

Хуучирсан мэдээ: 2022.12.15-нд нийтлэгдсэн

Гвен Стефани 53 насандаа хөл хүнд болжээ

Гвен Стефани 53 насандаа хөл хүнд болжээ

Дуучин Гвен Стефани, Блэйк Шэлтон нарыг Холливудын хамгийн сэтгэл татам хос гэдэг. Тэдний дотно харилцаа 2015 оноос эхтэй бөгөөд тухайн үед хоёулаа “The Voice” шоуны шүүгчээр ажиллаж байв. Тэд таван жил болзсоны эцэст 2020 онд сүй тавьж, 2021 оны долдугаар сард гэрлэсэн.  Энэ хугацаанд тэд цахим хуудас болон ярилцлага мэтээр дамжуулж бие биедээ хайртайгаа байнга илэрхийлдэг байв.

Гвен Стефани болон түүний экс нөхөр Гавин Россдэйл нар 2002 онд гэрлээд 2016 онд салсан. Тэд гурван хүүтэй. Блэйк Шэлтон, Гвен Стефани нараас хүүхэдтэй болох төлөвлөгөө байгаа эсэхийг шүтэн бишрэгчид нь байнга асуудаг. “Хойд аав байх нь жинхэнэ биологийн эцэг байхаас хэцүү юу, үгүй юу гэдгийг би мэдэхгүй байна” гэж Блэйк Шэлтон ярьж байв.

Тэгвэл “Life & Style Magazine” сэтгүүл арванхоёрдугаар сарын дугаартаа Гвенийг хөл хүнд болсон талаар нийтэлжээ. 53 настай тэрбээр жирэмслэх гэж олон удаа оролдсон бөгөөд үр шилжүүлэн суулгах эмчилгээг урт хугацаанд хийлгэсэн байна. Шэлтон охинтой болохыг хүсдэг. Тэд шинэ хүнээ хүлээж авахад бэлдэж, хүүхдийн ор, охин хүүхдийн ягаан гутал хувцас хүртэл зэхжээ.

Зарим хурц нүдтэй шүтэн бишрэгчид Гвенийг энэ оны аравдугаар сарын 26-нд улаан хивсний ёслолд оролцох үеэрээ бондгор гэдэстэй байсныг анзаарчээ.

Эх сурвалж: APOST

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж