"Би нүүрстэй холбогдоогүй"

Хуучирсан мэдээ: 2022.12.15-нд нийтлэгдсэн

"Би нүүрстэй холбогдоогүй"

"Би нүүрстэй холбогдоогүй"

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр /2022.12.15/ нүүрсний хулгайн асуудалтай холбоотойгоор сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.


Тэрбээр "Би өчигдөр сэтгүүлчидтэй уулзаж, ҮАБЗ-ийн нүүрстэй холбоотой материалуудыг цуглуулах үүрэг өгч, ажиллаж байна. Нэгдүгээрт, нэрсийг нь зарласан гишүүдийг шоовдор гэх мэтээр ялгаварлан гадуурхах үйлдлийг бид гаргаж болохгүй. Парламентын гишүүд ижил тэгш эрхтэй. Сонгогдсон тойргоосоо ард иргэдийн саналыг авч, УИХ-д сонгогдсон. Нүүрсний асуудалтай холбогдсон гишүүнийг урьдчилж мэдэж түр хороонд оруулах боломжтой юу. УИХ дээрээ түр хорооны гишүүдийг томилно шүү дээ. Өнгөрсөн 1991 оны хуулиар өмчлөлийн хэлбэр үл харгалзан Засгийн газар Бүрэн эрхэт төлөөлөгч томилж болно. Энэ хуулиар хувийн компани дээр ч БЭТ томилох боломжтой. Улс орны хувьд тулгамдсан нөхцөл байдлыг  үүсгэж байгаа тохиолдолд БЭТ томилж, үйл ажиллагааг нь жигдрүүлнэ. Жишээлбэл, аливаа банкны үйл ажиллагаа доголдоход БЭТ томилж байж үйл ажиллагааг нь жигдрүүлж, дампуурдаг шүү дээ.

Нүүрсний асуудал үүссэн. "Эрдэнэс Тавантолгой" компанид БЭТ ажиллаж, оффтейк гэрээнүүдийг ил болгохоор ажиллаж байгаа. Энэ бүхнийг таслан зогсоох ёстой. Хоёрдугаарт, нүүрсний асуудлаар "Тавантолгой" ХК дээр БЭТ томилох шаардлага үүссэн. Гадна талдаа олон нийтийн компани гэдэг ч засаглалын хувьд хүндрэлтэй болчихсон талаарх мэдээллүүд нь Засгийн газарт ирсэн. Мөн жижиг "Тавантолгой" компани өөрийнхөө хэмжээг хэтрүүлж, "Эрдэнэс Тавантолгой" компанийн талбай руу орж, 340 мянган тонн их хэмжээний нүүрсийг олборлож, зарсан. Энэ асуудал сүүлийн 10 жил шийдэгдээгүй. Прокуророос хэргийг шалгаж байгаад мөргөцөгийг төлж барагдуулахаар хоёр тал тохиролцсон гэдэг байдлаар хэргийг хаасан. Одоогийн байдлаар 60 гаруй мянган тонныг нүүрсээр төлж, үлсэн 280-ыг нь төлөөгүй байгаа. Тэгэхээр Засгийн газраас БЭТ томилж, 280 мянган тонн нүүрсний асуудлыг шийднэ. Хөрөнгийн бирж дээр олон нийтийн компани болсон гэж байгаа боловч томоохон хувьцаа эзэмшигч нэг этгээдийн хамаарал бүхий олон хүмүүс тэр компанийг дангаараа удирдаж байгаа. Бид орон нутгийн иргэд, хувьцаа эзэмшигчдийг хохироохгүй нь тулд БЭТ томилсон.

Мөн Тавантолгой төмөр зам дээр БЭТ томилсон. Нууц олон асуудлыг ил болгож байгаа. Энийг хуучин удирдлагын багийн бүрэлдэхүүнээр хийх боломжгүй учраас олон нийтийн эргэлзээг арилгахаар ажиллаж байна.

Одоогоор орон нутгийн "Тавантолгой" компанийг улсын өмч болгох асуудлыг яриагүй. Урт удаан хугацаанд Эрүүгийн хуулийг чангатгах асуудлыг олон нийтийн зүгээс ярьж эхэлсэн. Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон этгээдэд 12-20 жилээр хорих, хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудлыг сунгах, үндэслэлгүй хөрөнгөжсөн улстөрчийн хөрөнгийг хураах хүртэл асуудлыг хөндөж, өргөн барьсан. Ойрын хугацаанд түргэвчилсэн журмаар батална. Жагсагчдын шаардлагыг тухайн өдөр болгон хүлээн авч, ээлжит бусаар хуралдаж байгаа. Аль болох хууль эрх зүйн хүрээнд шийдвэрлэхээр ажиллаж байна. Би "Эрхэт монгол" группийн захирал Х.Мандахбаяртай хамтран компани эзэмшдэггүй. Би нүүрстэй нэг ч холбогдоогүй. Засгийн газар биенес эрхлэгчидтэй тэмцээгүй. Бусдын боломжийг цөөн хэсэг нь илүү хүртээд байгаа шударга бус нийгмийг зөв болгохоор ажиллаж байна" гэв.

https://fb.watch/hqvv7h1JFE/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж