НАСА анх удаа сансраас дэлхийн усыг судлана

Хуучирсан мэдээ: 2022.12.15-нд нийтлэгдсэн

НАСА анх удаа сансраас дэлхийн усыг судлана

НАСА анх удаа сансраас дэлхийн усыг судлана

НАСА тэргүүтэй олон улсын хиймэл дагуулын багийнхан өнөөдөр /2022.12.15/ Өмнөд Калифорниагаас “Falcon 9” пуужинг хөөргөлөө. Тэд анх удаа дэлхийн далай, мөрөн, гол уснуудад иж бүрэн судалгаа хийх аж. Судалгаанд дэвшилтэт радарын хиймэл дагуул ашиглах бөгөөд энэ нь дэлхийн гадаргын 70 хувийг бүрхэж буй усанд уур амьсгалын өөрчлөлт хэрхэн нөлөөлж байгаа талаарх мэдээллийг эрдэмтдэд өгөх юм. “Falcon 9” пуужин нь “SpaceX” компанийнх юм.

Пуужин өнөөдөр үүрээр Лос Анжелесээс баруун хойд зүгт 275 км зайд орших Ванденберг сансрын баазаас хөөрчээ. Хэрвээ даалгавар амжилттай болвол хиймэл дагуул хэдэн сарын дотор л мэдээллийг боловсруулах аж. Ингэхдээ 21 хоногт хоёроос доошгүй удаа радараар дэлхийг шалгаж үзнэ. Үүний тусламжтайгаар цаг уурын урьдчилсан төлөвийг мэдэж, ган гачигт нэрвэгдсэн бүс нутгуудын цэнгэг усны хомсдолыг зохицуулах боломжтой. Мөн далай тэнгисүүд агаар мандлын дулаан, нүүрстөрөгчийн давхар ислийг хэрхэн шингээж байгааг шинжлэх зорилготой.

“Энэ бол дэлхийн гадаргын усыг бүхэлд нь судалж буй анхны даалгавар. Далай тэнгис нь дэлхийн дулаарлыг хязгаарлах бус улам хурдасгаж буй гол шалтгаан юу вэ? Асар их хэмжээний дулааныг шингээж авахын оронд агаар мандал руу дулаан ялгаруулж буй шалтгаан юу вэ гэдгийг эрдэмтэд олж мэдэх болно” гэж НАСА-ийн албаны хүмүүс хэллээ.

Эх сурвалж: AL JAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж