М.Анхцэцэг дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2022.12.15-нд нийтлэгдсэн

М.Анхцэцэг дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

М.Анхцэцэг дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

Хүндийн өргөлтийн ДАШТ арванхоёрдугаар сарын 5-наас 16-ны өдрүүдэд Колумбын Богата хотод үргэлжилж байна. Энэхүү тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн гавьяат дасгалжуулагч Ц.Хосрбаярын удирдлага дор шигшээ багийн дөрвөн тамирчин өрсөлдөж  байна. Тэгвэл өнөөдөр/2022.12.15/ эмэгтэйчүүдийн 87 кг-ын жинд гавьяат тамирчин М.Анхцэцэг түлхэлттэй өргөлтийн төрөлд 143 кг-ыг өргөснөөр мөнгөн медаль хүртжээ. Тэрбээр ДАШТ-ээс дөрөв дэх медалиа хүртэж байгаа юм.

М.Анхцэцэг өмнө нь 2021 онд алт, 2017, 2019 онуудад хүрэл медаль хүртэж байв.

Энэхүү тэмцээн нь 2024 оны зуны олимпийн эрх олгох хариуцлагатай тэмцээн. Тус тэмцээнд Орос, Беларус, Хойд Солонгосын тамирчид оролцоогүй аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж