Д.Ганбат өөрийгөө шударга гишүүдийн нэгээр нэрлэв

Хуучирсан мэдээ: 2022.12.15-нд нийтлэгдсэн

Д.Ганбат өөрийгөө шударга гишүүдийн нэгээр нэрлэв

Д.Ганбат өөрийгөө шударга гишүүдийн нэгээр нэрлэв

УИХ-ын гишүүн Д.Ганбат өнөөдөр /2022.12.15/ нүүрсний хулгайн асуудлаар мэдээлэл хийлээ.  Тэрбээр мэдээллийн өмнө "Өнгөрсөн арван жилд манай залуус өөрсдийн боломжийг хулгайлуулсан. Ганцхан нүүрсний хулгай биш юм. Өөрсдийн амьдрал, мөрөөдлөө хулгайлуулсан. Монголын хууль хяналтын байгууллагад би итгэж байна. Шударга шүүх, цагдаа,  прокурор байгаа гэж итгэдэг. Гэтэл энэ хүмүүст захиалга өгдөг улстөрчид бий. Нүүрсний хулгайтай холбоотой зарласан 17 хүнийг ийм тийм гэж ярихгүй. Ардчилсан улс орнуудад улстөрчид хариуцлагаа хүлээгээд явчихдаг. Тухайлбал, Ерөнхий сайд, УИХ-ын дарга өөрсдөө ёс суртахуунтай байгаад доод шатны албан тушаалтнуудтай хамт шалгуулъя гэдэг. Үүнийг хийж хэрэгжүүлэх болов уу гэж найдаж байна. Янз бүрийн алиа салбадай гарч ирж улс төрийн санаатай, санамсаргүй үйл ажиллагаа явуулж байна” гэдгийг онцлов.

Харин түүнийг нүүрсний хулгайтай холбогдсон талаар тодруулахад “Зам тээврийн яамны сайд асан хүн миний нэртэй ижил юм билээ. Тэр хүний талаас эсвэл фотошоп хийж тавьсан уу гэдгийг тогтоолгохоор хуулийн байгууллагад хандсан байгаа. Би ямар нэгэн юманд холбогдвол УИХ-ын гишүүний тангараг өргөсөн хүний хувьд шууд очоод шалгуулчихна. Түдгэлзээд, татгалзаад шалгуулна. Миний хувьд асуудал байхгүй.

Намайг цөөхөн шударга гишүүдийн нэг гээд байгаа. Айдасгүй гишүүдийн нэг гэдэг” гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж