Роналдо Реал Мадридад эргэн ирлээ

Хуучирсан мэдээ: 2022.12.15-нд нийтлэгдсэн

Роналдо Реал Мадридад эргэн ирлээ

Роналдо Реал Мадридад эргэн ирлээ

Дэлхийн аваргын аяллаа өндөрлүүлсэн, баггүй яваа Кристиано Роналдо Реал Мадридад эргэн иржээ. Тодруулбал, тэрбээр хүүгийн хамтаар хуучин багийнхаа Валдебебас бэлтгэлийн бааз дээр ирж бэлтгэл хийсэн гэнэ. Түүнийг бэлтгэл хийхийг Реал Мадридын зүгээс зөвшөөрсөн бөгөөд тус багийн ерөнхийлөгч Флорентино Перез болон Роналдо хоёр одоог хүртэл сайн харилцаатай байгаа аж.

Мэдээж Роналдо дасгалжуулагч Карло Анчелотти болон Реалын үндсэн багийнхнаас тусдаа бэлтгэл хийжээ. Түүнтэй хамт түүний хүү Роналдо Жуниор болон хувийн дасгалжуулагч байсан гэв.

Кристиано Роналдо одоогоор баггүй, чөлөөт агент байгаа бөгөөд түүнтэй Саудын Арабын Аль-Насср баг холбоо тогтоож, их хэмжээний цалин амласан гэх сураг дуулдсан. Гэвч Роналдо өөрөө энэ бүхнийг үгүйсгэж “Үгүй, энэ бол үнэн биш” гэсэн юм.

Сүүлд гарсан мэдээллээр, Английн Челси клуб Португал эртэй нэр холбогдсон. “Цэнхрүүд”-ийн сэлгээний, өсөх ирээдүйтэй довтлогч Армандо Бройа саяхан өвдөгний бэртэл авч, энэ улирал үргэлжлүүлэн тоглох боломжгүй болсон. Тиймээс Обамеянгтай байрлалын төлөө өрсөлдөх, ирэх зургадугаар сар хүртэл тус болох довтлогч хэрэгтэй байгаа юм. Магадгүй энэ орон зайг Роналдо нөхөж болно. Челсигийн шинэ эзэн Тодд Боэли ч Роналдогийн агент Хорхе Мендестэй өнгөрсөн зун уулзсан гэх яриа гарсан. Тухайн үед Роналдог Челсид авчрахыг хүссэн дасгалжуулагч Томас Тухель хүсээгүй. Харин одоо Томас Тухель Челсигээс явсан учир Боэли хүслээ гүйцээж магадгүй юм. Америк бизнесмений хувьд Роналдог хөлбөмбөгчин, олон гоол оруулна гэж харахаас илүүтэйгээр түүнийг бизнесээ өргөжүүлэх боломж, мөнгө олох арга харж байгаа нь лавтай.

Ямартай ч удахгүй клубууд Роналдотой холбогдох биз. Түүний хүсэл нь УЕФА Аваргуудын лигт тоглох. Үүндээ ч бэлдэж, дэлхийн аваргын дараа амралт авалгүй шууд Мадрид руу нисч, хувийн бэлтгэлээ хийж эхэлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
48
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
5
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
4
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж