"Нүүрсний хулгайн асуудлаар ҮАБЗ-ийн гишүүдэд албан бичиг өгнө"

Хуучирсан мэдээ: 2022.12.15-нд нийтлэгдсэн

"Нүүрсний хулгайн асуудлаар ҮАБЗ-ийн гишүүдэд албан бичиг өгнө"

"Нүүрсний хулгайн асуудлаар ҮАБЗ-ийн гишүүдэд албан бичиг өгнө"

АН-ын бүлгээс нүүрсний хулгайн асуудлаар мэдээлэл /2022.12.15/ хийлээ.


УИХ-ын гишүүн Ц.Туваан “Иргэд, залуусын жагсаал өнөөдөр 13 дахь өдрөө үргэлжилж байна. Энэ жагсаалын зорилго нь төрд нүүрлэсэн нүүрсний хулгайг ил болгох, хулгайд оролцсон хүмүүсийн нэрсийг зарлах, хариуцлага тооцох, мөн хулгайн гэж хэлж болох оффтейк гэрээг ил болгох шаардлага тавьж байна. Сүүлийн үед эрх баригчид, иргэдийн зүгээс онцлон ярьж буй зүйл нь нүүрсний оффтейк гэрээг ҮАБЗ-ийн өмнө ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа гишүүд тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч, ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүс, УИХ-ын даргаар ажиллаж байсан, Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байсан хүмүүс энэ гэрээнүүдэд зөвлөмжөөр зөвшөөрөл өгөөд гэрээг нууц болгох асуудлыг хийсэн гэх мэдээлэл явж байгаа. Тиймээс УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нарт “Арга хэмжээ авах тухай” гэсэн бичгийг хүргүүлж байна.

АН-ын гишүүдийн гарын үсэгтэй бичгүүдийг ҮАБЗ-ийн гишүүдэд өгч байгаа. Зорилго нь ард иргэдийн шаардаад байгаа асуудлыг ил болгож, оффтейк гэрээг байгуулах зөвлөмжийг өгсөн юм уу, өгөөгүй юм уу гэдгийг эцэслэнэ. Хэрвээ өгсөн бол ямар баримтаар өгсөн юм гэдгээ ил болго. Мөн ҮАБЗ-ийн дарга нарыг мэдээлэл өгөөч ээ гэдгийг тусгасан хоёр албан бичгийг хүргүүлж байна. Түүнчлэн Засгийн газраас Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлэлцэж байна. Ард иргэд ч үүнийг хүсч байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж