НҮБ-ын эмэгтэйчүүдийн комиссоос Ираныг хөөжээ

Хуучирсан мэдээ: 2022.12.15-нд нийтлэгдсэн

НҮБ-ын эмэгтэйчүүдийн комиссоос Ираныг хөөжээ

НҮБ-ын эмэгтэйчүүдийн комиссоос Ираныг хөөжээ

Иран улс НҮБ-ын Эмэгтэйчүүдийн эрхийн комисст хэдхэн сарын өмнө эллсэн. Тэгвэл “Иран улсыг 2022-2026 оны хугацаанд Эмэгтэйчүүдийн комиссоос гаргах тухай тогтоол”-ыг АНУ дэвшүүлжээ. Уг асуудлаар өчигдөр /2022.12.14/ комиссын гишүүн 45 орны дунд санал хураалт явуулав. 29 гишүүн улс энэ тогтоолыг дэмжиж, найм нь эсрэг санал өгсөн бол 16 улс түдгэлзлээ. Тус улсад эмэгтэйүүдийн эрхтэй холбоотой эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж буй үед энэ ер бусын өөрчлөлт гарав.

“Иран улсыг Эмэгтэйчүүдийн комиссоос хасахыг хүссэн шалтгаан ойлгомжтой. Энэ комисс бол жендерийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийг чадавхжуулах чиглэлдээ НҮБ-ын тэргүүлэх байгууллага юм. Ираны гишүүнчлэл нь комисст хар толбо болж байна” гэж НҮБ-д суугаа АНУ-ын Элчин сайд Линда Томас Гринфилд хэллээ.

АНУ-ын тогтоолыг АНУ буруушааж, хууль бус хүсэлт гэж нэрлэв. “Ираныг огцруулах тогтоол нь ор үндэсгүй мэдэгдэл дээр суурилсан зохиомол нотолгоог үндэслэсэн” гэж НҮБ дэх Ираны байнгын төлөөлөгч Амир Саид Ирвани хэлжээ. НҮБ-д суугаа Ираны өөр нэг төлөөлөгч “Эмэгтэйчүүдийн эрхийг улс төржүүлж байгааг бид буруушааж байна. Ялангуяа АНУ болон Европын холбооны гишүүдийн бүх буруутгалыг няцааж байна. Иран бол эмэгтэйчүүд охидынхоо дуу хоолойг анхааралтай сонсож, тэдний төлөө, сайн сайхан ирээдүйн төлөө тэмүүлдэг дэвшилтэт нийгэмтэй улс” гэв.

Ираны хууль тогтоомжид эмэгтэйчүүдийн ил тодоор ялгаварлан гадуурхсан байдаг. 10-14 насны охидыг хүнтэй гэрлүүлдэг, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хамгаалалт сул, эмэгтэйчүүдэд эрх зүйн бие даасан байдал байхгүй гэх мэт олон асуудал байдгийг НҮБ-ын 2021 оны тайланд дурджээ. Үүнийг өөрчлөх ёстой гэж тус тайланг бичсэн албаны хүн хэлэв.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж