“Жагсагчдыг тараахын тулд нэрс зарлаад өнгөрсөн болох нь”

Хуучирсан мэдээ: 2022.12.15-нд нийтлэгдсэн

“Жагсагчдыг тараахын тулд нэрс зарлаад өнгөрсөн болох нь”

“Жагсагчдыг тараахын тулд нэрс зарлаад өнгөрсөн болох нь”

Нүүрсний хэрэгт нэр холбогдсон гэх нэр бүхий гишүүд мэдээлэл /2022.12.15/ хийлээ.


УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд “Бид энэ хэрэгт гүтгүүлж байгаа ч ард түмнээс жинхэнэ хулгайчийг зарла гэж мэдээлэл ирж байна. “Тавантолгой” ХК, нүүрс тойрсон хоёр том хулгай байгаа. Эхнийх нь, оффтейк буюу 11 гэрээг тойрсон хэдэн арван тэрбум ам.долларын хулгайг шалгах ёстой. Хоёрдугаарт, “Тавантолгой” ХК-тай холбоотой хулгай байна. Өнгөрсөн 22 жилийн хугацаанд энэ компани байгуулагдсанаас хойш 12.5 их наяд төгрөгийн нүүрс борлуулжээ. Гэтэл сүүлийн зургаан жилд дээрх мөнгөний 7.5 их наяд төгрөгөөр нь хувцас, тавилга, ширээ, сандал гэх мэт бараа бүтээгдэхүүн худалдан авчээ. Зарсан 12.5 их наяд төгрөгийн тал нь бараа бүтээгдэхүүн болоод явчихсан байна. Энэ хулгайтай холбоотой асуудлыг давхар шалгаж, жинхэнэ хулгайчдын зарлахгүй бол асуудал цэгцрэхээ байлаа. Тиймээс бид нүүрстэй холбоотой түр хорооны хэлэлцүүлгийг хоёр удаа хийе гэж байгаа юм.

Нэгдүгээрт, хувьцаат компанитай холбоотой, хоёрдугаарт, оффтейк гэрээтэй холбоотой. Энэний цаана асар олон улс төрчид байгаа. Өөрөөр хэлбэл, 536 компаниар 7.5 их наяд төгрөгийн барааг зувчуулжээ. Энэ компаниудыг шалгахад хулгайч нар гарч ирнэ. УИХ, Засгийн газрын гишүүдийн үүсгэн байгуулсан компаниуд харагдаж байна. Энэ мэдээлэл АТГ-ын сайтад байгаа мэдээлэл шүү. Тиймээс энэтэй холбоотой асуулга тавьж, ямар таамгаар бид хэдийг гүтгэж байгаа юм. Нотлох баримт юу байгаа юм. Үүнийгээ мэдмээр байна. Хоёрдугаарт, Засгийн газрын нууцад авсан мэдээллийг ил болго.

Гуравдугаарт, “ТавантолгойХК-ийн үйл ажиллагаатай холбоотой нэгдсэн дүгнэлт хийж, үүнийг УИХ-д танилцуул гэж Хууль зүйн сайд Х.Нямбаатар, АТГ-ын дарга З.Дашдаваа нарт асуулга тавьж байна. Ний нуугүй хэлэхэд жагсагчдыг тараахын тулд нэрс зарласан гээд өнгөрөх нь ээ. Жагсагчид тарж болохгүй. Өнөөдөр хэлэлцэж буй Эрүүгийн хуульд асар их булхай байна. Баригдсан Тавантолгойн хүмүүсийг аврах юм хийчихсэн байна. Эрүүгийн хуульд дорвитой өөрчлөлт хийх ёстой” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж