Таны гацуур таны талаар юу хэлэх вэ?

Хуучирсан мэдээ: 2022.12.15-нд нийтлэгдсэн

Таны гацуур таны талаар юу хэлэх вэ?

Таны гацуур таны талаар юу хэлэх вэ?

Таны зассан зул сарын гацуур таны талаар юу хэлэх вэ гэдгийг сэтгэл судлалын мэргэжилтнүүд тодорхойлжээ. Гацуурууд бидний талаар өөрсдөөс минь ч илүү их зүйлийг хэлж чадна гэж тэд үзэж байна. Бид өмссөн хувцаснаас эхлүүлээд цаг үргэлж л өөрийн мэдэлгүй дотоод хүнээ илэрхийлж байдаг аж. “ITV” телевизийн өглөөний хөтөлбөрт сэтгэл судлаачид оролцож, үзэгчид тэдэн рүү гацуурын зургаа илгээжээ.

Хэтэрий өнгөлөг, сүрлэг, максималист төрлийн гацуур зассан бол эзэн нь ч бас жавхаатай нэгэн байна. Тэд ичимхий, бүрэг байна гэж лав үгүй. Тус гацуурын зургийг илгээсэн үзэгч өөрийнх нь зан чанарыг алдаагүй дүгнэсэн гэж хэлжээ.

Олон өнгөнөөс татгалзсан, алтан шаргал чимэглэлээр дагнасан гацуур зассан бол эзэн нь олны анхаарлыг өөртөө татах дургүй хүн байх магадлалтай. Гацуурын зургийг илгээсэн үзэгч эфирт шууд холбогдолгүй, цахим шуудангаар зургаа илгээжээ. Энэ үйлдлээс нь харахад ч тэр өөр дээрээ бусдын анхаарлыг татахыг хүсээгүй гэж сэтгэл судлаач дүгнэсэн. Ийм төрлийн гацуур зассан хүмүүс ямар ч нөхцөлд маш тайван, эелдэг байдаг, тэдний гэрт тийм ч их маргаан гардаггүй гэж ойлгож болно.

Бараг чимэглэлгүй, нүцгэн шахам цагаан өнгийн гацуурын зургийг нэг үзэгч явуулжээ. Хэрвээ та ийм минималист гацуур зассан бол эмх замбараагүй байдлыг хүсдэггүй, дэг журамд дуртай. Энэ гацуурын эзэн Алисон нь 15 жилийн турш Европоор аяллын машинтай аялжээ. Тиймээс нэг талаасаа энэ аяллын хэв маяг нь түүнийг минималист байхаас өөр аргагүй болгосон гэв. 15 жилийн аяллаасаа өмнө тэр уламжлалт гацуур засдаг байжээ.

Улаан чимэглэлтэй, уламжлалт ногоон гацуур. Энэ бол уламжлалаа хадгалах дуртай, дулаахан, зочломтгой хүмүүсийг илэрхийлнэ.

Өвлийн агаарт цантсан мэт цагаан чимэглэлтэй хар өнгийн гацуур бас байна. Ийм өвөрмөц, дэгжин гацуур засдаг бол хийж буй зүйлдээ дуртай, чамин дэгжин, цэцэн мэргэн хүмүүс байдаг.

    Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж