Донецк руу 23 удаа агаараас цохилт өгчээ

Хуучирсан мэдээ: 2022.12.15-нд нийтлэгдсэн

Донецк руу 23 удаа агаараас цохилт өгчээ

Донецк руу 23 удаа агаараас цохилт өгчээ

Украины нийслэл Киев хотод өчигдөр /2022.12.14/ дэлбэрэлтүүд болж, агаарын довтолгооноос хамгаалах дохио дуугарсан талаар бид мэдээлсэн. Энэ талаар дэлгэрүүлбэл, Иранд үйлдвэрлэсэн Шахед-136/131 нисгэгчгүй онгоцоор Азовын тэнгисийн зүүн эргээс Киев рүү цохилт өгчээ. Нийт 13 нисгэгчгүй онгоцыг Украины тал устгаж чадсан байна.

Түүнчлэн Донецк мужийн Курахове, Костянтыновка хотуудад иргэний дэд бүтцүүд рүү 23 удаагийн агаарын цохилт өгчээ. Мөн долоон удаа пуужингийн цохилт өгсөн байна. Энэ тухай Украины Зэвсэгт хүчний жанжин штаб өчигдөр 18:00 цагийн үе тайлагнав. Мөн Херсон хот руу олон хөөргөх пуужингийн системээр 10 гаруй удаа халджээ. Үндсэндээ Запорожье, Херсон чиглэлд иргэний дэд бүтэц рүү оросууд үргэлжлүүлэн халдсаар байна. ОХУ-ын арми гол хүчээ Бахмут, Авдиевка чиглэлд төвлөрүүлж буй бөгөөд Купянск, Лайман чиглэлд тактикийн байрлалаа сайжруулахад анхаарлаа хандуулж байна. Волынь, Полисиа чиглэлд довтолгооны шинж тэмдэг илрээгүй.

Өчигдрийн байдлаар Украины зэвсэгт хүчин Оросын зэвсэг, цэргийн техникийн кластерт долоон удаа, зенитийн пуужингийн системийн байрлалд гурван удаа тус тус цохилт өгчээ.

Дашрамд дурдахад, ОХУ-ын тал Днепр мөрний хоёр эрэг дагуу “саарал бүс” байгуулахыг оролдож байна. Тэд эзлэгдсэн эргээс иргэдийг нь шахаж байна. Тодруулал, эрэг дагуу 15 км хүртэл бүсийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхийг шаарджээ.

Эх сурвалж: UKRINFORM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
5
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж