АНУ-ын сенат "Тикток" аппликейшнийг хориглохыг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2022.12.15-нд нийтлэгдсэн

АНУ-ын сенат "Тикток" аппликейшнийг хориглохыг дэмжлээ

АНУ-ын сенат "Тикток" аппликейшнийг хориглохыг дэмжлээ

Олон улсад алдаршсан "Тикток" аппликейшнийг АНУ-ын засгийн газрын хэрэглээний гар утаснуудад ашиглахыг хориглох шийдвэрийг Сенат дэмжлээ. "Тикток" аппликейшныг гаргасан "ByteDance Ltd" компани нь АНУ-ын хэрэглэгчдийн мэдээллийг Хятадын албаныханд дамжуулах эрсдэлтэй гэж үзсэнээр хориглох шийдвэрийг Конгресс өнгөрсөн жил гаргасан юм. Миссури мужийн сенат Жош Хаулигийн дэмжлэгтэй тус хуулийн төслийг Сенат үнэмлэхүй олонхын саналаар дэмжин баталлаа.

Өмнө нь  Холбооны мөрдөх товчооны Кристофер Врай өнгөрсөн арваннэгдүгээр сард Дотоодыг аюулаас хамгаалах зөвлөлд тавьсан илтгэлдээ, Хятадын засгийн газар "Тикток"-оор дамжуулан олон сая хэрэглэгчийн мэдээлэл эсвэл программ хангамж, үнэлгээний алгоритмыг ашиглан хэрэглэгчдэд юуг үзүүлэх, тэд ямар үйлчилгээг сонирхож байгааг нь судлан мэдэж нөлөөгөө тогтоох боломжтой гэж мэдэгджээ. Хятадын хуулийн дагуу  Бээжингийн эрх баригчид технологийн компаниудаас хүссэн мэдээллээ авах, ашиглах боломжтой гэж тэрбээр мэдэгдсэн байна.

АНУ-ын Сенатын өчигдрийн шийдвэрийн талаар "Тикток"-ийн зүгээс ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.

Үүний зэрэгцээ Жо Байдены захиргаанаас  АНУ-ын хэрэглэгчдийн мэдээллийг хамгаалахад чиглэсэн нэмэлт механизмыг хэрэгжүүлснээр Нэгдсэн улсад үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх тухай гэрээг "Тикток"-той байгуулахаар ярилцаж байгаа аж. АНУ-ын хэрэглэгчдийн мэдээллийг зүй зохисгүй ашиглахаас хамгаалах тухай уг гэрээний эцсийн хувилбар тус улсын Хууль зүйн яаманд хэлэлцэгджээ. Төвөвлөгөөний дагуу "ByteDance" компанийг "Тикток"-ийн хувьцааныхаа зарим хэсгийг АНУ-ын талд зарахыг тулгах гэнэ.

ЭХ СУРВАЛЖ: BLOOMBERG

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж