Нэгээс бусад эгнээнд машинууд тэг зогсох дарга нарт хамаагүй гэв

Нэгээс бусад эгнээнд машинууд тэг зогсох дарга нарт хамаагүй гэв

Нэгээс бусад эгнээнд машинууд тэг зогсох дарга нарт хамаагүй гэв

Автозамын түгжрэлд амьдралынхаа ихэнх хугацааг машин дотор өнгөрүүлэх нь нийслэлийн иргэдийн хувьд байдаг л үзэгдэл. Харин цас орж, зам мөствөл ганц километр замыг цаг туулах улирал айсуй. Түүний хэрээр шийдэл эрэх шинэ санаанууд ундрах биз. Иргэдэд хоорондоо ийн хэлэлцүүлэх эрх нь бий. Тиймдээ ч иргэд цахим хуудастаа нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээвэр зорчих шийдвэр гаргасан. Үүнээс болж бусад эгнээний түгжрэл нэмэгдэж, тэг зогсох нь хэвийн үзэгдэл боллоо. Энэ нь дарга нарт ямар ч хамаагүй байх даа. Иргэдээ бодсон шийдвэр гаргасан бол өөр гаргалгаа олох байсан гэцгээнэ. Гол нь Улаанбаатарын автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хороо, нийслэлийнхнийг төлөөлж буй ИТХ-ын төлөөлөгчид, түгжрэл шийдэх сайд, Хотын дарга нар үүргийнхээ хувьд зохицуулалт хийж байгаагаа мэдэгдсэн. Гэвч зохицуулалт нь түр зуурын шийдвэрүүд.

Харамсалтай нь дарга нарын шийдвэрийг иргэд сайшаахгүй байгаа. Тиймдээ ч автомашины улсын дугаарын хязгаарлалтыг санал хураасан ч олонх нь дэмжээгүй.

Статистикаар, нийслэлд бүртгэлтэй 618 мянган автомашин байгаа нь замын үндсэн багтаамжаас гурав дахин их үзүүлэлт. Үүн дээр жил тутамд машины тоо нэмэгдвэл автозамын оргил цагийн хурд 2024 онд явган хүний хурдтай тэнцэхийг судлаачид хэлж буй. Хэрэв Улаанбаатарт жилд дунджаар 35-45 мянган автомашин нэмэгдэнэ гэж тооцоолбол замын ачаалал, даац хоёр жилийн дараа цэг тавихад хүрнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, цаг, өдрөөр түгжирдэг байсан цаг үлгэр болж, улирлын чанартай тэг зогсоход хүрээд байна.

Автозамын түгжрэлээс болж зөвхөн ажилтай иргэд хохирч бухимдаад зогсохгүй эдийн засагт ч алдагдал үүсч байгаа юм. Тодруулбал, бензин шатахуун хий урсахаас гадна дотоодын нийт бүтээгдэхүүний найман хувийг түгжрэлд алдаж байгааг ҮСХ-ноос гаргажээ.

Тиймээс үе үе хөндөж гаргаж ирдэг энэ сэдэв, асуудлыг анхаарч, дорвитой ач холбогдол өгөх шаардлага үүссэнийг шинэхэн сайд, Хотын дарга нарт сануулж буй. Өдгөө нийслэлд жолоо барьж буй хүн бүр стресстэй явж байна. Үүнийг харгалзаад ч болов хариуцсан дарга нар нь өөрсдийн нүүдэл, суудалд бус иргэдийн эрхийг зөрчихгүй шийдвэрийг яаралтай гаргах шаардлагатай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-12-14 103.26.194.150

одоо тэгш сондгойг дахин туршаад үзэх хэрэгтэй 1р эгнээ энэ 2ын аль нь үр дүнтэй бгааг харах хэрэгтэйшд

Avatar

Зочин 2022-12-14 203.98.76.9

машин зам тавих газрыг хулгайлсан түгжрэлийг арилгах боломж үгүй хийсэн хүмүүстэй хариуцлага тооц газар чөлөөлж гүүр зам барь иргэдийн саналаар зам барь зам тавих газар зөндөө байна шуналтангуудаас газараа ав Алтай хотхоны дундуур, хойгуур зүүнээс баруун тийш зам, Яармагийн гүүр-Мишээл- Ажнай корпариацийн урдуур Зайсангийн Оргил хүртэл явах урсгалыг нээсэн зам тавь

Avatar

Нэргүй 2022-12-14 202.9.46.234

Хувийн унаанаасаа татгалзаад, нийтийн тээврээр үйлчлүүлцгээе!гээд уриалаад байхад, муухай, үзэмжгүй, олон хүнтэй гэж голоод, тав тухтай яваа улс, түгжрээд л… уурлаад л…гомдоод л…явж байхаас…ккк

Avatar

хотын иргэн 2022-12-14 202.55.191.194

машин зам тавих газарыг хулгайлсан түгжрэлийг арилгах боломж үгүй хийсэн хүмүүстэй хариуцлага тооц газар чөлөөлж гүүр зам барь иргэдийн саналаар зам барь зам тавих газар зөндөө байна шуналтангуудаас газараа ав тэрнээс биш ард иргэдээ хөдөө хот баян хоосон приустэй жийптэй гэж хооронд нь битгий яс хая

Avatar

иргэн 2022-12-14 66.181.167.202

ард түмэн сайн дураараа ийм зам сонгосон ш дээ хүртэх ёстойгоо хүртэж хохь чинь дээ Үнээий мөнгөөр сонголтоо өгсөн хүмүүс яа гэхэв

Avatar

sukhbat 2022-12-14 103.10.23.213

sain durandaa tugjirch bj busdad uurlaad yahawdee

Avatar

Баяраа 2022-12-14 64.119.27.35

Ням гарагаас бусад өдөр тэгш сондгойгоор явуулаачээ!!!

Avatar

Elbegdorj 2022-12-14 202.55.188.122

Mashinaa taviad avtobusaar yavtsgaa, uhurnuud ee!!! Erguu huuhen mini chi Iim Medrel Zulu saraachih aa Boli???

Avatar

зочин 2022-12-14 64.119.27.154

коммунистууд худлаа хэлж хулгай хийхээс өөр юу ч чадахгүй, мэдэхгүй, чадваргүй гэдэг нь нотлогдлоо. Бат-Үүлийн хийсэн хэдэн үр дүнтэй арга хэмжээнээс хойш хотод хийгдсэн юм алга. одоо оройд 1-р энгээгээр автобус явуулах гэж туслах зам, байшин хорооллоос орж ирж байгаа замууд дээр цагдаа зогсоож 1-р энгээнээс бусад эгнээ, хорооллын доторх замууд түгжрээд арай дэндүү юм болж байна. энэ нам бол төр барьж чадахгүй нээ эндээс гарсан бүгд хулгайч, худалч. хүн солиод ажил явдаггүй юм, нам солж байж л

Avatar

Зочин 2022-12-14 192.82.86.34

Нийтийн тээвэр явах нэгдүгээр эгнээг чөлөөлөх нь зөв. Машин хэрэггүй зайдагнахаар нийтийн унаагаар яв.Нийтийн тээврийг түгжрэлд оруулахаас аль болохоор зайлас хийх хэрэгтэй. Түгжрэл харин багасгах хандлага ч гарах биз

Avatar

Зочин 2022-12-14 192.82.86.34

Ардчилагч гэх хэдэн туйлширсан луйварчдын нэг л баина. Танай Батүүл танай АН-ын адил бусдын итгэлийг алдаж,хуурч мэхэлж нийгэмд нэр төрөө барсан, үеэ өнгөрөөсөн. Сонгуульд хоёр ч удаа ороод яаж унаж байгааг монголчууд нийтээрээ харсан. Төрийн эрхийг луйварчдад өгч болохгүй, ийм хүмүүсийг харин цэвэрлэх хэрэгтэй гэдгийг манай иргэд эрхбиш мэднэ.

Avatar

Зочин 2022-12-14 202.179.25.35

Бат-Үүлийг ялсан Сумка ах нь ийм л байна. Иргэд нь мэдээд хараад ойлгоод байгаа ккк

Avatar

Нэргүй 2022-12-14 192.82.69.100

Bat-Uul yaasan yaasan genee l** min? Hutsaarai muu pitsdamin! Chi ter muu AN Batuuul l** pitsdataigaa daldraarai. Ternii mongold hiysen sain yum yu baina. Hamag ger horoolliin gazriig zaligsan. Mashin tugjree shiydej chadahgui bolhooroo dugaar hyazgaarlaj irgeded buun daraa bolsniig ni deer yum hiysen gene uu bitii hutsaarai malaa. Uursduu bayan olon mashintai bid nar neg neg mashintai. Chi muu ter gulugteige adilhan bayan yum bol hamtda dald ortsgoo

Avatar

Зочин 2022-12-14 202.179.25.35

Улаан хувьсгалч Доржийн орчин үеийн хувилбар уу үгүй юу?

Avatar

зочин 2022-12-14 202.9.47.25

Автобуссаар зорчих иргэдэд 1р эгнээг чөлөөсөн нь сайшаалтай харин хувийн машинтан таалахгүй сайшаахгүй дулаан машинд тохитой тухтай түгжирч бухимдах нь ойлгомжтой унаагүй иргэд автобусс хүлээж даарч бээрч зогсох нь өрөвдөлтөй ккк

Avatar

Нэргүй 2022-12-14 188.162.254.56

Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж