Агаарын бохирдлоо шийдсэн Монголоос туршлага судална гэв

Хуучирсан мэдээ: 2022.12.14-нд нийтлэгдсэн

Агаарын бохирдлоо шийдсэн Монголоос туршлага судална гэв

Агаарын бохирдлоо шийдсэн Монголоос туршлага судална гэв

Киргизстаны парламентын гишүүн Эмил Токтошев өнөөдөр /2022.12.14/ чуулганы нэгдсэн хуралдааны үеэр агаарын бохирдлыг гурван үндсэн шалтгааныг нэрлэв. Зуухыг халаахдаа боловсорч гүйцээгүй Кара-Кече нүүрс шатаах, чанар муутай шатахуун ашиглах зэргийг тэр нэрлэжээ. Мөн тэрбээр агаарын бохирдлын тухай яриандаа Монгол Улсыг дурдлаа.

“Бид Монголын туршлагаас суралцах ёстой. Тэд хоёр жилийн дотор асуудлыг шийдсэн” гэж Эмил Токтошев гишүүн хэлжээ.

Айл өрхүүд чанар муутай нүүрс, резин, хуванцар зэргийг шатааснаас болж агаарын бохирдол үүсч байгаа гэдгийг Жусупбек Коргонбай гишүүн нэмж хэлэв.

Киргизстаны “Akipress” агентлаг Монгол Улс утааг бууруулах чиглэлээр ямар арга хэмжээ авсныг бичсэн байна. “Монгол Улс агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг боловсруулж, 2017-2018 онд, 2018-2021 онд гэсэн хоёр үе шаттайгаар хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд чанар муутай нүүрс хэрэглэхийг хориглож, дахин боловсруулсан түлшээр солих, дулааны улиралд шөнийн цагаар цахилгааны хэрэглээг тэглэх зэрэг арга хэмжээ авчээ. Агаарын чанарыг сайжруулах зорилгоор 2019 оны тавдугаар сараас эхлэн Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн түүхий нүүрсний хэрэглээг шахмал түлшээр сольсон” гэж тус цахим хуудас бичжээ.

Эх сурвалж: AKI PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
65
ХахаХаха
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж