Украинд “Patriot” систем нийлүүлэхгүй байхыг ОХУ сануулжээ

Хуучирсан мэдээ: 2022.12.14-нд нийтлэгдсэн

Украинд “Patriot” систем нийлүүлэхгүй байхыг ОХУ сануулжээ

Украинд “Patriot” систем нийлүүлэхгүй байхыг ОХУ сануулжээ

Украины эрчим хүчний дэд бүтцийг сүйрүүлж, олон сая хүнийг цахилгаангүй, халаалтгүй болгосон Оросын пуужин, нисгэгчгүй онгоцуудыг устгах илүү хүчтэй зэвсэгийг Киев хүсч буй. Тэдний яаралтай хүсэлтийн дагуу агаарын довтолгооноос хамгаалах нарийн төвөгтэй “Patriot” системийг АНУ-аас Украинд илгээхээр төлөвлөжээ. Эцсийн шийдвэрээ Пүрэв гаригт зарлаж магадгүй байна.

Ерөнхийлөгч Владимир Зеленский Даваа гаригт барууны удидагчдад хандан илүү дэвшилтэт зэвсэг хүссэн. “Patriot” бол урьд өмнө нийлүүлж байгаагүй хамгийн дэвшилтэт газар-агаар ангиллын пуужингийн систем юм. Энэ системийг өөрийн болгох нь Киевийн хувьд асар ач холбогдолтой гэдгийг чөлөөндөө гарсан дэд хурандаа Александр Виндман хэлэв. “Patriot” системийг нийлүүлсэн тохиолдолд Украины цэргүүд Германд сургалтад хамрагдах юм. Сургалт хэдэн сараар ч үргэлжилж магадгүй аж. Албаны хүмүүсийн мэдээлснээр АНУ “Patriot” систем дөрвийг илгээхээр төлөвлөжээ. “Patriot” систем нь тус бүрдээ дөрвөн пуужин багтаах чадалтай найм хүртэлх хөөргөгчтэй. Үүнийг галлахын тулд гурван цэрэг шаардагдах бол засвар үйлчилгээнд 90 орчим цэрэг шаардлагатай.

ОХУ-ын ерөнхийлөгч асан Дмитрий Медведев өмнө нь Украиныг “Patriot” системээр тоноглохгүй байхыг НАТО-д сануулж байжээ. Эндээс үзвэл Кремль энэ алхамыг хурцадмал байдал гэж үзэх бололтой.

Дайн эхэлснээс хойш АНУ 19.3 тэрбум ам.долларын цэргийн тусламжийг Украинд үзүүлээд байна. АНУ болон түүний холбоотнууд ЗХУ-ын үеийн системээс эхлээд орчин үеийн барууны систем хүртэлх бүх төрлийн зэвсэг нийлүүлсэн.

Мөргөлдөөнөөс үлдсэн тэсрээгүй мина, сумтай тэмцэхэд чиглэсэн тусламж үзүүлэхийг ч бас Киев хүсч байна. Одоогийн байдлаар Украины нутаг дэвсгэрийн 174 мянган км.кв талбай тэсрээгүй мина, сумаар бохирдсон. Энэ нь Камбож, Сири, Уругвай зэрэг улсын нутаг дэвсгэртэй тэнцэхүйц талбай юм. Мина цэвэрлэх арвин туршлагатай Шинэ Зеланд улсаас Зеленский онцгойлон тусламж хүсч байна.

Эх сурвалж: AL JAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж