Говьсүмбэр аймгийн Засаг даргаар Г.Батсуурийг томиллоо

Хуучирсан мэдээ: 2022.12.14-нд нийтлэгдсэн

Говьсүмбэр аймгийн Засаг даргаар Г.Батсуурийг томиллоо

Говьсүмбэр аймгийн Засаг даргаар Г.Батсуурийг томиллоо

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ захирамж гаргаж, Говьсүмбэр аймгийн Засаг даргаар Г.Батсуурийг томилжээ. Тэрбээр өмнө нь Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдын алба хашиж байсан юм.

Г.Батсуурь нь 1996-2006 онд Дорноговь аймгийн нефь хангамжийн газар засварчин, механик, ерөнхий механик, дарга, 2006-2010 онд Говьсүмбэр аймгийн Засаг даргын орлогч, 2015-2016 онд Говьсүмбэр аймгийн  Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, 2016-2020 онд Говьсүмбэр аймгийн Засаг дарга, 2020-2022 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдаар тус тус ажиллаж байсан аж.

Ерөнхий сайд өнгөрсөн арваннэгдүгээр сард Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батзамыг чөлөөлсөн тул Говьсүмбэр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаас Г.Батсуурийг Засаг даргад нэр дэвшүүлсэн юм байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж