Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ захирамж гаргаж, Говьсүмбэр аймгийн Засаг даргаар Г.Батсуурийг томилжээ. Тэрбээр өмнө нь Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдын алба хашиж байсан юм.
Г.Батсуурь нь 1996-2006 онд Дорноговь аймгийн нефь хангамжийн газар засварчин, механик, ерөнхий механик, дарга, 2006-2010 онд Говьсүмбэр аймгийн Засаг даргын орлогч, 2015-2016 онд Говьсүмбэр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, 2016-2020 онд Говьсүмбэр аймгийн Засаг дарга, 2020-2022 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдаар тус тус ажиллаж байсан аж.
Ерөнхий сайд өнгөрсөн арваннэгдүгээр сард Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батзамыг чөлөөлсөн тул Говьсүмбэр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаас Г.Батсуурийг Засаг даргад нэр дэвшүүлсэн юм байна.
Г.ХОРОЛ