Киевт дэлбэрэлтүүд болж, агаарын довтолгооны дохио дуугарлаа

Хуучирсан мэдээ: 2022.12.14-нд нийтлэгдсэн

Киевт дэлбэрэлтүүд болж, агаарын довтолгооны дохио дуугарлаа

Киевт дэлбэрэлтүүд болж, агаарын довтолгооны дохио дуугарлаа

Украины нийслэл Киев хотыг өнөөдөр үүрээр агаараас бөмбөгдөж эхэлсэн тухай мэдээллээ. "Aljazeera" агентлагт мэдээлснээр өнөө өглөө орон нутгийн цагаар 05:55 цагт /Улаанбаатараас 6 цагийн зөрүүтэй/ агаарын довтолгооноос анхааруулах дохио дуугарч, оршин суугчдыг хорогдох байранд орохыг сануулсан байна.

Киев хотын төвд гурван удаа дэлбэрэлтийн чимээ сонсогдсон ба хотын дарга Виталий Клищко мэдээлэхдээ, Шевченкивский дүүрэг рүү яаралтай тусламжийнхныг илгээсэн гэв. Тэрбээр дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй өгнө гэж Телеграмд бичжээ.

Украины улстөрч Олексий Гочаренко хэлэхдээ, үүрийн 06:30 цагт гурван удаа дэлбэрэлтийн чимээ сонсогдсон гэж Твиттерт жиргэсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: ALJAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ХарамсалтайХарамсалтай
9
ЗөвЗөв
4
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж