Шүтээнийхээ баатар болсон Хулиан Алварез

Хуучирсан мэдээ: 2022.12.14-нд нийтлэгдсэн

Катар-2022

Шүтээнийхээ баатар болсон Хулиан Алварез

Шүтээнийхээ баатар болсон Хулиан Алварез

Одоогоос арван жилийн өмнө 12 настай Хулиан Алварез гэх хүү өөрийн шүтээн Лионель Мессигээс зургаа хамт даруулахыг гуйж байв. Тэгвэл 2022 онд өнөөх хүү нь Мессигийн арыг дааж, дэлхийн аваргын алтан цом хүртэх замд нь хөтлөөд явж байна.

Орон нутгийн цагаар өчигдөр болсон Аргентин-Хорватын тоглолтод Алварез гангарч, дэлхий баяссан. Тэрбээр Мессигийн эхний гоолын торгуулийн цохилтыг авчирч дараа нь өөрөө хоёр гоол оруулав. Өөрөөр хэлбэл, гурван гоолд гар бие оролцон хоёрыг нь өөрийнхөө нэр дээр бичүүлсэн.

Английн Манчестер Сити клубд өнгөрсөн зун 21.4 сая еврогоор ирж байсан энэ хүү Катарын дэлхийн аваргад аль хэдийнэ дөрвөн гоол оруулжээ.

Хорватын эсрэг тоглолтод шилдгээр шалгарсан Месси “Хэрэв би энэ шагналаа өөр хүнд өгөх сонголт байсан бол Алварезт өгөх байлаа. Тэр тоглолтыг нээж, энд тэндгүй гүйж, бүхнийг нурааж, тэмцэж байсан” гэв.

Хулиан Алварезын бага насны нэгэн бичлэг саяхан ил болсон бөгөөд тус бичлэгт тэрбээр ДАШТ-д Месситэй хамт тоглох мөрөөдөлтэй гэж ярьжээ. Түүнээс “Чиний мөрөөдөл юу вэ?” гэхэд “Дэлхийн аваргад тоглох” гэсэн бол “Чиний шүтээн хэн бэ?” гэж асуухад “Месси” гэж хариулсан аж.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
45
ЗөвЗөв
8
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж