Өмнөд Солонгост харласан 165 монголыг нутаг буцаажээ

Хуучирсан мэдээ: 2022.12.14-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгост харласан 165 монголыг нутаг буцаажээ

Өмнөд Солонгост харласан 165 монголыг нутаг буцаажээ

Өмнөд Солонгосын хууль бус цагаачдыг "барьж" нутаг буцаах хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн арав, арваннэгдүгээр сард 10 мянга гаруй хүнийг гаргасан гэж тус улсын Хууль зүйн яамнаас өнөөдөр мэдээллээ. Хууль бусаар тус улсад ажиллаж, амьдарч буй гадаадын иргэдийг албадан гаргах хөтөлбөр нь цар тахлын улмаас хэсэг хугацаанд зогссон ч өнгөрсөн аравдугаар сараас дахин хэрэгжиж эхэлсэн аж.

Хууль бус цагаачдын эсрэг энэ арга хэмжээг голчлон үзвэр үйлчилгээ, массаж зэрэг нийгэмд хор хөнөөл учруулж болзошгүй салбар, ложистик, хүргэлт зэрэг орон нутгийн иргэдийн ажлын байртай нягт холбоотой салбаруудад явуулсан гэж тэмдэглэжээ.

Өнгөрсөн хоёр сарын хугацаанд нутаг буцсан хууль бус цагаачдын олонх нь өөрийн хүсэлтээр Өмнөд Солонгосыг орхисон бол 3865-ыг нь барьж, албадан гаргажээ. Албадан гаргасан хүмүүсийн 1441 нь Тайланд, 814 нь Вьетнам, 587 нь Хятад, 165 нь Монгол Улсын иргэд байв.

 Харин сайн дураар нутаг буцсан 7378 хүний тухайд торгуульгүй, визний хоригт оролгүй өршөөлд хамрагдсан байна.

ЭХ СУРВАЛЖ: (YONHAP)

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж