Судалгаа: Иргэдийн 30 хувь нь нүүрсний асуудлыг жүжиг гэжээ

Хуучирсан мэдээ: 2022.12.14-нд нийтлэгдсэн

Судалгаа: Иргэдийн 30 хувь нь нүүрсний асуудлыг жүжиг гэжээ

Судалгаа: Иргэдийн 30 хувь нь нүүрсний асуудлыг жүжиг гэжээ
МЭК судалгааны байгууллагаас "Засаглалын хямрал: Парламент иргэдийг төлөөлөх чадвар алдагдсан байдал" тайланг өнөөдөр /2022.12.14/ танилцууллаа.

Тус байгууллагаас хийсэн судалгаагаар төв талбайд үзэл бодлоо илэрхийлж буй жагсаалыг хотын хүн амын 90 гаруй хувь нь дэмжиж байна гэжээ. Иргэд нийгмийн тэгш бус байдал, шударга бус байдлыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн байна. Мөн УИХ бол ард түмний төлөөллийн институци. Бидний өмнөөс амьдрах эрх зүйн орчныг бүрдүүлээсэй гэж УИХ-ын гишүүдийг сонгодог. Гэтэл нийт сонгогчдын 70 гаруй хувьд УИХ-ын гишүүд биднийг төлөөлж чадахгүй байна гэж хариулжээ.
МЭК ХХК-ийн захирал, судлаач Л. Золбаатар:
-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ анх нүүрсний хулгайн асуудлыг гаргаж ирсэн. Засгийн газрын ажлын талаар иргэд байр сууриа илэрхийлэхдээ 50 гаруй хувь нь энэ асуудлыг цэгцлэх цаг болсон гэж дэмжиж байна. Харин 30 орчим хувь нь энэ асуудлыг жүжиг гэж үзэж байна. Мөн иргэдийн 23 хувь Засгийн газрыг огцруулахыг дэмжиж байгаа бол 50 хувь нь огцруулах шаардлагагүй гэж үзэж байна. Иргэд Засгийн газрыг огцруулсан ч дараагийн Засгийн газрыг хэрхэн томилох вэ гэдэг асуултад хариулж чадахгүй байна. Цаг хугацааны хувьд нүүрсний хулгайчидтай хуулийн байгууллага хариуцлага тооцох эсэх нь Монголын төр хулгайчтайгаа хэрхэн тэмцэж байгааг харуулна гэдгийг МЭК судалгааны байгууллагын судлаач онцлов.
УИХ-ын сар болгоны үнэлгээнд 10-аас сүүлийн нэг сард 2.7 үнэлгээг авсан байна. Одоогийн УИХ маш муу гэдэг үнэлгээтэй байна.
УИХ иргэдийг төлөөлөх чадваргүй болсон гэж иргэд үзэж байна. Үнийн өсөлт УИХ-д хамаатай гэж иргэдийн 24 хувь үзэж байгаа аж. Мөн сонгосчдын 45 хувь нь ээлжит бус сонгуулий 2023 онд хийх нь зөв гэж хариулжээ. Харин 28 хувь нь эсэргүүцсэн байр суурьтай байгаа аж. УИХ тарахаас өөр аргаар энэ засаглалын хямралыг даван гарах боломжгүй болоод байна. Иргэдийг төлөөлөх чадваргүй болсон УИХ яг одоо Үндсэн хуулийг өөрчилж болох уу.Ээлжит бус сонгуулиар сонгогдсон дараагийн 76 гишүүн нь ҮХНӨ-ийг хийх нь хамгийн зөв хувилбар. Үүний дараагаар дахин нэг сонгууль хийх хэрэгтэй. Хэрвээ УИХ-ын гишүүдийн тоог нэмэх бол бүрэн эрхийг нь хязгаарлах нь зүйтэй. Мэдээж их хөрөнгө мөнгөөр УИХ-ын сонгуулийг хийдэг. Ингэхгүй бол бид бүр их зардал гаргана. Одоо 60 хоногийн дотор ээлжит бус сонгууль хийх эрх зүйн зохицуулалт байгаа гэдгийг судлаач хэлсэн юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж