50 настай онгоцны үйлчлэгч

Хуучирсан мэдээ: 2022.12.14-нд нийтлэгдсэн

50 настай онгоцны үйлчлэгч

50 настай онгоцны үйлчлэгч

Хятадын 50 настай онгоцны үйлчлэгч олон хүмүүст итгэл найдвар өгч байгаа тухай олон нийтийн сүлжээнд магтаж байна. Дэлхий даяар онгоцны үйлчлэгч бол залуу насны ажил гэсэн ойлголт  түгээмэл байдаг. Харин Ху овогт үүнийг эвдэж, 50 насандаа онгоцны үйлчлэгчээр ажилласан хэвээр байна.

Түүнийг жишээ болгон Хятадын Вейбо хэрэглэгчид хөдөлмөрийн хуулийг өөрчилж,  тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлэх хэрэгтэй гэсэн байна. Тус улсад биеийн хүчний ажил эрхэлдэг бол эмэгтэй 50, эрэгтэй 55 нас хүрээд тэтгэвэрт гардаг хуультай. Хятадын агаарын тээврийн компаниуд ажилд орохыг хүссэн хүмүүсийн хүсэлтийг 40 наснаас дээш бол авдаггүй аж. Тиймээс тэрбээр англи, финланд хэлээ сайжруулж, гадаадын компаниудад хүсэлт илгээж эхэлжээ.

Тэрбээр Норвегийн агаарын тээврийн компанид ажиллаж байгаад өнгөрсөн жил бүтцийн өөрчлөлтөөр халагдсан аж. Гэсэн ч олон газарт анкетаа илгээсний эцэст нэгэн компанид онгоцны үйлчлэгчээрээ орж чадсан тухайгаа жиргэсэн нь олны анхаарлыг ийнхүү татжээ. 50 насандаа онгоцны үйлчлэгч хийхийн тулд тогтмол дасгал хийж, эрүүл хооллолтын дэглэм баримталдаг гэв.

ЭХ СУРВАЛЖ: NEXT SHARK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж